Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн шинэ жилийн баярын арга хэмжээ боллоо. Тус арга хэмжээг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас Хүүхэд, хөгжил төвтэй жил бүр хамтран зохион байгуулж байна. Манай аймгийн хэмжээнд 600 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байдаг бөгөөд Хүүхэд хөгжил төвөөр өдөрт 50 гаруй хүүхэд үйлчлүүлж байна. Ирэх 2018 онд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан "Хөгжлийн төв" баригдахаар төсөв батлагдаад байгаа бөгөөд энэхүү төв нээгдсэнээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч буй эцэг эх нь хүүхдээ хөгжлийн төвд хамруулан ажил хөдөлмөр эрхлэх боломж нээгдэх юм.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=26271
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих