Өнгөрсөн долоо хоногт Москвагаас Калининград хүрэх нислэгийн онгоцонд зорчиж явсан эр эвгүй үнэртэй оймсоо ил гаргаж бусад зорчигчдын тав тухыг алдагдуулсны улмаас зорчигчдын нэгэнд хутгалуулж, хүнд шархдсан тухай ОХУ-ын Калининград мужийн цагдаагаас мэдээлжээ.
Оймсны асуудал дэгдээсэн 31 настай Калининградын оршин суугчтай Балтийн тэнгисийн Светлогорск хотын 54 настай оршин суугч маргалдаж, хэл ам хийсэн байна.
Улмаар тэд газардсаны дараа Калининградын Храброво нисэх буудлын авто зогсоолд үргэлжлэн маргалдаж, энэ үеэр Светлогорскийн оршин суугч хутга гарган биед нь халджээ. Хохирогчийн цээжинд хутгалж, хүнд шархдуулсан этгээд буруутай нь тогтоогдвол 10 хүртэл жил шоронд хоригдох ял авна гэж цагдаагаас мэдээлжээ.
Эх сурвалж: Russia Today
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих