2017 оны 11 дүгээр сарын 20-оос хойш Дорнод аймагт томуу, томуу төст өвчин харилцан адилгүй дэгдэлт хэлбэрээр тохиолдож, аймгийн хэмжээнд амбулаторийн нийт үзлэгийн 4.0-5.5 хувьд хүрч, 93.8 хувийг 15 хүртэлх насны хүүхэд эзэлж байна. Лабораторийн шинжилгээгээр томуугийн А (H3N2), В вирүс болон бусад 7 төрлийн вирүс тус тус илэрч гадаад орчны агаарын эргэлтэнд байна. Амбулаториор 8357 хүн үйлчлүүлсний 5.5% томуу, томуу төст өвчинтэй гэж оношлогдон, өмнөх 7 хоногтой харьцуулахад 0.1%-аар өссөн үзүүлэлттэй байна.
Иймд эцэг эх асран хамгаалагч нар хүүхдийнхээ эрүүл мэндэд онцгой анхаарч хүүхдийг дулаан хувцаслах, илчлэгсайтай хоол хүнс хэрэглэх, гараа сайтар савандаж угаах, шинэ жилийн баярын өдрүүдэд олон нийтийн газраар бага насны хүүхдээ дагуулж явахгүй байх, амны хаалт хэрэглэж хэвших, өвчилсөн тохиолдолд харьяа өрхийн эмчид хандан үзүүлэх, гэрийн асаргаанд байх, хэвийн үеийнхээс илүү шингэн уух, эмчийн зааврын дагуу эмийг зөв хэрэглэх нь эмчилгээний үр дүнг нэмэгдүүлж, томуугийн хүндрэлээс сэргийлэх хамгийн зөв арга юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих