Хонь Хонины ордны хүүхдүүд анхаарал халамж их шаарддаг онцлогтой. Энэ ордны
хүүхдүүд хөдөлгөөнтэй сэргэлэн хэдий ч хэрэг төвөгт орчих гээд байдаг.
Тэд сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, тэсвэр тэвчээр тааруухан хүүхдүүд.
Сэтгэхүйн хөгжил сайн. Бие даах чадвартай байдаг. Хурдан хөдөлгөөнтэй
тул спортоор хичээллэвэл амжилт олох магадлалтай. Тэд бусдыгаа удирдах
дуртай. Аливаа зүйлд сонирхол нь амархан буурдаг. Чадахгүй зүйлээ
дорхноо сольж өөр зүйлд анхаардаг.Тэдний авъяасыг нээн илрүүлж
хөгжүүлбэл амжилтанд хүрнэ. Итгэл найдвар хүлээх,тэсвэр тэвчээртэй
байхад сургах хэрэгтэй. Магтаалд дуртай тул түүнийг нь ашиглаж
хөгжүүлбэл зохино. Дэг журамтай, зорилгодоо тууштай, саад бэрхшээлийг
даван туулдаг хүн болох нь гарцаагүй. Энэ ордны хүүхдийн асар их эрчмийг
ашигтай зүйл рүү чиглүүл. Үүнээс гадна мөнгөнд хямгатай
хандажсургахадилүүдэхгүй.
Үхэр Үхрийн ордны хүүхдүүд зөөлөн зан ааштай, эелдэг харьцаатай байдаг. Баяр
баясалд дуртай. Онцлог нь их удаан хөдөлгөөнтэй. Бие бялдрын хувьд
эрүүл чийрэг. Сонирхсон зүйлээ заавал өөрөө шийддэг. Ажилсаг, хөдөлмөрч,
авъяастай. Аливаа зүйлийг өөрөө л хийх гэж зүтгэдэг, зорьсондоо хүрдэг.
Хүсэл эрмэлзлийг нь зөв залвал сайн хүн болон хүмүүжнэ. Шудрага зантай.
Сонголт сайтай. Аливааг учирлан хэлж ойлгуулж байх хэрэгтэй. Тэд шахалт
шаардлагыг хүлээн авах дургүй. Энэ ордны хүүхдүүд сурлага сайтай
байдаг. Гэрсэг, ээж аав, ах дүүсдээ элэгсэг дотно ханддаг.
Ихэр Ихрийн ордныхон маш их авъяаслаг хүүхдүүд байдаг. Гэм нь жаахан зориг
зүрх муутай, аймхай талдаа байх нь элбэг. Хүмүүжлийн гол зорилгоо
зоригтой, шийдмэг болгоход чиглүүлээрэй. Тэдэнд үргэлж найрсаг дотно
хандах хэрэгтэй. Уур уцаартай хандлагад дургүй. Тэд илэн далангүй зан
харьцаатай. Хууран мэхлэх зэрэг шударга бус зүйлд таагүй ханддаг.
Амархан цочимтгой. Бага зэрэг хөөрүү зантай. Гадаад хэлний авъяастай.
Өөрт таалагдаагүй зүйлийг хэзээ ч хийдэггүй.Аливаа шахалт шаардлагыг
хүлээн авах дургүй. Анхаарлыг нь төвлөрүүлэн зорилгодоо заавал хүрдэг
болгож хүмүүжүүлээрэй. Аливааг хийлгэхдээ заавал дуусгаж байж дараагын
зүйлээ хийхэд сурга. Хүүхэдтэйгээ том хүнтэй харьцаж байгаа мэт буурьтай
харьцаж, итгэл хүлээлгэж байх хэрэгтэй. Биеийг нь чийрэгжүүлэхэд
анхаар.
Мэлхий Мэлхийн ордны хүүхдүүд оюун ухаан сайтай байдаг. Дэг журмыг илүүтэй
эрхэмлэдэг. Аливаад мэдрэмжтэй. Таалагдаагүй зүйлээ эмзэг хүлээн авдаг.
Шилжилтийн насанд нь анхаарах хэрэгтэй. Тэд зүй бус шаардлага , шахалт
дарамтыг эсэргүүцдэг. Тэдний санаа бодлыг ямагт хүндэтгэх хэрэгтэй.
Өөрийг нь хайрлаж энхрийлдэг хүнд сайнаар ханддаг. Дотно хүндээ
дуулгавартай байж, найрсаг байдлаар харьцдаг. Тэднийг хайрлан энхрийлж,
зөвхөн сайн талуудыг нь олж дэмжиж чадвал сайн хүн болон хүмүүжнэ. Энэ
ордны хүүхдүүд хамгийн хайртай дотно хүнээ маш их хүндэлдэг. Мэлхийн
ордны хүүхдийг бүү айлга, битгий шийтгэ. Түүний хажууд битгий уурла.
Танд итгэж хэлсэн нууцыг чандлан хадгал. Хоолны тодорхой дэглэм бариулж
сургах хэрэгтэй.Хүүхдээ хайрлаж, урам хайрла. Тодорхой даалгавар өгч,
үүрэг хариуцлагыг нь ухамсарлуул. Байнга бэлэг өгвөл сэтгэл нь сэргэнэ.
Арслан Арслангийн ордны хүүхдүүд маш царайлаг байдаг. Тэд хүнтэй харьцахдаа
захиран тушаах дуртай. Бас өөрсдийгөө магтуулахыг хүсдэг. Хүссэн
болгоныг нь биелүүлээд байвал дураараа авирлагч болно гэж мэд. Тэднийг
хүмүүжүүлэхдээ ямар нэг зорилго тавих хэрэгтэй. Тэд олуулаа байх дуртай.
Хэрэв үеийн хүүхдүүдтэйгээ таарч тохирохгүй байвал сэтгэлээр амархан
унадаг. Сурлага сайтай. Загнаж зандрахыг огтхон ч хүлээж авахгүй. Үүний
оронд магтах нь илүү үр дүнтэй. Тэд бусдаас дутуу байхыг хүсдэггүй тул
тэр талыг дэмжиж хөгжүүлбэл зохино. Эмзэг мэдрэмтгий арьстай. Амжилт
гаргасан үед нь магтаж урамшуулж бай. Энэ ордны хүүхдийг хатуу гараар
хүмүүжүүлснээс илүүтэй итгэл үнэмшилд нь тулгуурлан хүмүүжүүлэх нь үр
дүнтэй.
Охин Охины ордны хүүхдүүд бүрэг ноомой талдаа байдаг. Гэхдээ сурч боловсрох
дуртай, хичээл номондоо шамдангуй, сурлагадаа сайн. Тэд амгалан тайван
учраас ямарваа нэгэн хэрэг зөрчил гаргадаггүй. Тийм ч нээлттэй бус.
Бодож санаж яваа зүйлээ ойр дотныхондоо ч ярьдаггүй. Иймд тэдний
итгэлийг нь хүлээх хэрэгтэй. Бас илэн далангүй болгох хэрэгтэй. Өөрт нь
итгэл үнэмшил бий болгох нь чухал. Сэтгэх чадвар сайтай. Уншиж, бичих
чадвар нь эрт илэрдэг. Анагаах ухааныг түлхүү сонирхдог. Спортоор
хичээлүүлвэл зохино. Түүнийг аливааг эрүүл саруулаар сэтгэх чадварыг нь
хөгжүүл. Өдрийн дэглэм бариулж, олны хөлийн газраас хол байлга. Үүрэг
даалгавар өгөхдөө юу хийх ёстойг нь сайтар тайлбарлаж өг. Хүндэлдэг
хүмүүсээр нь үлгэрлэн хүмүүжүүлбэл илүү үр дүнтэй. Охины ордонд төрсөн
хүүхдийг болж өгвөл зэмлэхгүй, шийтгэхгүй байсан нь дээр.
Жинлүүр Жинлүүрийн ордны хүүхдүүд гоо сайхны мэдрэмж сайтай байдаг. Тэд
ганцаардалд дургүй хирнээ намуун тогтуун, тохь тухтай орчинд илүү
дуртай. Эцэг эхийн хоорондох маргаан зөрчлийг хүндээр тусган авч дотроо
сэм сэмхэн шаналдаг. Огцом ааш зантай. Ааш авир нь түргэн хувирч
өөрчлөгддөг. Хэрэв баяр хөөртэй байвал тайван амгалан байдаг. Тэд аливаа
зүйлийг хүлээж авахдаа сайн ч амархан мохож шантардаг. Эхэлсэн зүйлээ
гүйцээж эцсийг нь үзэлгүй орхих гээд байдаг. Биеийн тамираар төдийлөн
амжилт олохгүй. Угаасаа ч бие бялдрын хувьд спортлог биш. Харин урлаг,
уран сайханд илүү дуртай. Үүнд гоо сайхны мэдрэмж нь маш ихээр
нөлөөлдөг. Сэтгэлзүйн болоод бие махбодын дарамт шахалт үзүүлж болохгүй.
Хурц өнгийн эдлэл, дуу чимээнээс холхон байлгахгүй бол сэтгэхүйд нь
муугаар нөлөөлнө. Түүнд анхаарал халамж тавьж, байнга ярилцаж бай.
Эхэлсэн ажлаа дуусгах тэсвэр тэвчээртэй болгон хүмүүжүүлэх хэрэгтэй.
Сонголт хийх чадвартай, шийдвэр гаргах зоримог зантай болго.
Хилэнц Хилэнцийн ордны хүүхдүүдийг хүмүүжүүлэх арга нь их өвөрмөц байх
шаардлагатай. Загнаж зандрах маягаар тэднийг хүмүүжүүлнэ гэж бодож
байгаа бол том алдаа болно. Хөгжилтэй байх дуртай. Бүгдийг ялан дийлж
байж л санаа нь амардаг. Тэд тэмцэлдэх чадварын хувьд бусад ордны
хүүхдүүдээс илүү. Харин өөрийгөө хянах чадвар муутай. Хүүхэдтэй
үерхэхдээ нарийн сонголт хийж өндөр шаардлага тавьдаг. Тэдэнд дутагдлыг
нь учирлан хэлж ойлгуулбал илүү тусгаж авдаг. Учир нь тэд дутагдлаа
хэлүүлэх дургүй. Илэн далангүй сайнаар хандвал хайр хүндэтгэлийг даах
чадвартай. Хайр, энэрэл дутвал хүүхэд тань хатуу, цэвдэг сэтгэлтэй хүн
болж төлөвшинө. Идэх дургүй хоолыг нь идүүлэх гэж бүү зүтгэ. Хичээл
номдоо сайн биш бол шинжлэх ухаан сонирхохгүй. Харин өөрөө л санасандаа
хүрэх болно. Мөн бусдад тэвчээртэй хандуулж сургах хэрэгтэй.
Нум Нумын ордны хүүхдүүд их нийтэч зан төлөвтэй. Нийгмийн идэвх сайтай. Маш
хөдөлгөөнтэй, сэргэлэн хүүхдүүд байдаг. Наp, ус, агаар салхинд байнга
байлгавал эрүүл чийрэг өсөх магадлал улам нэмэгдэнэ. Ойр дотныхондоо
үнэнч. Дутагдалтай тал нь их яриа байж магадгүй. Алиа хошин зантай.
Хоосон мөрөөдөлд автдаггүй. Хичээл сурлагандаа сайн. Зүтгэл дутагддаг
тал бий. Бусадтай нөхөрсөг, алдаагаа хүлээж авдаг. Сайн чанар нь шударга
бус явдлыг үл тэвчдэг. Тэсвэр тэвчээртэй болгоход анхаарал тавих нь
чухал. Нумын ордонд төрсөн хүүхэд хэтэрхий хөдөлгөөнтэй. Тэдний хэрэгт
дурламтгай занд нь тэвчээртэй хандаж сур. Түүнтэй байнга нөхөрсөг
харилцаж бай. Аль болох багаас нь цэвэрч нямбай, дэгтэй болгож
хүмүүжүүл. Хүүхэдтэйгээ эрүүл агаарт зугаалах нь тустай. Сонирхлыг нь
ном зохиол руу чиглүүлэх нь үр дүнтэй.
Матар Матрын ордны хүүхдүүд бие даах чадвар сайтай байдаг. Бусдаар зааж
зааварлуулах тун дургүй. Гэхдээ түүнийгээ ил гаргадаггүй бөгөөд зөвхөн
дотуураа шаналж, далд аргаар эсэргүүцдэг. Бусдаас эмээж сүрдэх хандлага
буй тул гадны хүний дэргэд бүрэг ноомой харагддаг. Харин ойр дотныхондоо
бол зааж зааварлах дуртай. Тэд аливаад эмх цэгцтэй, юмыг дэс
дараалалтай авч үздэг зантай. Чин сэтгэлээсээ инээж баясах нь төдий л
бага. Иймд инээд баяр хөөр өөрт нь хэрэгтэй гэдгийг ойлгуул. Сурлагадаа
сайн. Ажилсаг, дэг журамтай.. Тэд яаруу, давчуу, тулгасан шаардлаганд
дургүй. Матрын ордонд төрсөн хүүхдэд үүрэг хариуцлага хүлээлгэ. Тэд өөрт
нь том хүн шиг хандахад таатай хүлээн авдаг. Таны хүүхэд хэтэрхий
даруухан тул багаас нь хөгжилтэй байлга. Таны хүүхдийн хүмүүжил
үеийнхнээсээ хоцроод байх шиг санагдвал битгий бухимд. Найз нөхдийнх нь
амжилт бүтээлийг хажууд нь ярьж, магтахаас зайлсхий. Энэ нь хүүхдээ
өөртөө итгэлгүй болохоос сэргийлнэ.
Хумх Хумхийн ордны хүүхдүүд эрч хүчтэй, ухаантай. Зааж сургасан зүйлийг
хүлээн авах чадвар бусад ордны хүүхдүүдээс илүү. Тогтворгүй зан ааштай.
Магтаж сайшаахад дуртай. Шийтгэл хүлээх дургүй. Аливаа дарамт шахалтаас
болж сэтгэлээр унахдаа хурдан байдаг. Тэдэнтэй зөөлөн арга барилаар
харьцах нь чухал. Үе тэнгийн хүмүүс шиг харьцвал илүүтэй хүлээн авдаг.
Зорьсондоо хүрэх эрмэлзлэл сайтай. Тэсвэр тэвчээр гаргаж чаддаг. Хумхийн
ордны хүүхдүүд урлагт авъяастай байдаг. Өөр чиглэлийг сонговол
эрдэмтэн, эсвэл сэтгүүлч болох чадвар бий. Багадаа аймтгай байдаг ч том
болоод нийтэч, бусдыгаа манлайлагч болон хүмүүждэг. Хумхын ордонд төрсөн
хүүхдээ хэрүүл маргаан, зодоон цохион, муу хүмүүсээс хол байлга. Түүнд
ганцаараа байх боломж, орчинг бүрдүүлж өгөөрэй. Энэ бүхэн нь түүний
бусдаас өөр, онцгой байхыг хүсэх эрмэлзлэлтэй холбоотой юм.
Загас Загасны ордны хүүхдүүд сэтгэн бодох чадвар сайтайгаас гадна ой
тогтоолтоор бусад ордны хүүхдүүдээс илүү. Урлагт авъяастай. Өөрийн гэсэн
бодолтой болж төлөвшдөг. Магтаж сайшаавал илүү дуртай. Хөгжилтэй
сэргэлэн, мөрөөдөх дуртай. Тэднийг загнаж хүмүүжүүлнэ гэвэл алдаа болно.
Тэдний хийж бүтээснийг үнэлж магтвал үгэнд оромтгой байдаг. Сэтгэлээр
унамтгай. Мөнгө төгрөгөнд үрлэгэн талдаа. Сурлага сайн. Өөртөө итгэх
итгэлээр дутмаг.Уг ордонд төрсөн хүүхдэд уйтгартай дуу хөгжим сонсгох,
аймшгийн кино үзүүлэхээс татгалзах хэрэгтэй.Хүүхдийнхээ авъяасыг
урлагийн талбарт хөгжих боломжоор ханга.Үүнээс гадна мөнгөтэй зөв
харьцаж сургахад анхаараарай.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=2629
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих