Дорнод аймгийн БОЭТ жилийн эцсийн тайлангийн хурлаа хийж, үйл ажиллагаагаа дүгнэлээ. Энэ оны хувьд БОЭТ-ийн үйл ажиллагааны биелэлт 96 хувьтай хувьтай байгаа юм.
Эрүүл мэндийн салбар болоод орон нутгийн хөгжлийн статистик мэдээллийн хамгийн чухал үзүүлэлт нь эхийн эндэгдэлгүй байх явдал байдаг. Тэгвэл тус аймгийн БОЭТ энэ онд эхийн эндэгдэлгүй ажиллаж, 0-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг бууруулж, Хагалгааны шинэ технологиудыг нэвтрүүлж нутагшуулах ажлуудыг амжилттай гүйцэтгэсэн гэдгээ онцолж байлаа.
Эмнэлгийн тусламж үйлчилгээнд нийт 124 мянган иргэн хамрагдсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 20 хувиар өссөн дүн юм. Бүсийн аймгуудаас 1628 иргэн амбулаторийн тусламж үйлчилгээ авчээ. Мөн халдварт бус өвчлөл 2 мянга гаруй тохиолдлоор нэмэгдэж, 17 мянга гаруй тохиолдол бүртгэгдээд байгаа аж. Түүнчлэн, энэ онд 1710 эх эсэн мэнд амаржсан байна. Энэ нь өнгөрсөн оныхоос 138 тохиолдлоор буурсан үзүүлэлт юм байна.
2017 онд БОЭТ 6.9 тэрбум төгрөгийн төсөв хөрөнгөтэйгөөр үйл ажиллагаагаа явуулсан байна.
Д.Дэлгэрмаа
montsame.mn

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=26302
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих