"Дорнод аймгийн Залуучуудын хөгжлийг дэмжих хөтөлбөр"-ийн хүрээнд "Нутгийн хөгжилд залуусын оролцоог нэмэгдүүлэх нь" төслийн уралдаан амжилттай зохион байгуулагдлаа. Нийт 17 төслийн санал ирснээс Дорнод аймгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулж буй үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа болон үйл ажиллагаагаа эхлэн явуулах боломжтой, 2017 онд төслийн санхүүжилтэд хамрагдаагүй 7 төслийг шалгаруулан, санхүүжилтийг гардуулан өглөө.
1. "Буудай” хэрчсэн гурилын цех төсөл -1.500.000 төгрөг
2. "Олаф” зайрмагны цех төсөл - 1.000.000 төгрөг
3. "Нэхий, үслэг эдлэл" төсөл- 1.000.000 төгрөг
4. "Уран шаглаа” төсөл- 1.000.000 төгрөг
5. "Дэгжин цүнх” төсөл - 1.000.000 төгрөг
6. "Бүтээлчээр амьдаръя” төсөл- 1.000.000 төсөл
7. "Аз жаргалын амт” төсөл - 500.000 төгрөг зэрэг төслүүд шалгарлаа.
Нийт залуучууддаа цаашдын үйл ажиллагаанд нь амжилт хүсье.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=26308
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих