Аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчин өндөр байгаатай холбоотой Эрүүл мэндийн газрын дарга Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн хүүхдийн тасгийн үйл ажиллагаатай танилцлаа. Хүүдийн тасагт 2018 оны 1 дүгээр сарын 05-ний өдрийн байдлаар хэвтэн эмчлүүлж буй 67 хүүхэд, өдрийн эмчилгээтэй 12 хүүхэд, нийт 89 хүүхэд томуу, томуу төст өвчний учир эмчилгээ хийлгэж байна. Хүүхдийн амбулаториор өдөрт 50-70, орой хүлээн авах тасгаар 70-80 хүүхэд үзүүлж байна. Өрхийн эрүүл мэндийн төвүүдээр өдөрт 80-160 хүүхэд үзүүлж, эмчийн зөвлөгөө авч, гэрээр эмчлүүлж байна.
Иймд Эрүүл мэндийн газрын даргын санаачилгаар аймгийн төвд үйл ажиллагаа явуулж буй 19 эмийн сангууд хамтран BEURER брэндийн, 4 үйлдэлтэй, 85000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг утлагын аппаратыг бүсийн оношилгоо эмчилгээний төвийн хүүхдийн тасагт гардуулан өглөө.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=26328
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих