"НАР ХАРАХ ВАГОНТОЙ АЯЛАЛ”-ЫН ХӨТӨЛБӨР.
АЯЛЛЫН ТАНИЛЦУУЛГА:
Эрхэм та Монгол Улсын зүүн хойд хязгаар нутагт, тэгш талын дунд, тайван амгалан орших Монгол орны хамгийн нам дор газар болох Хөх нуурын аяллыг зорин очсоноор:
"Өглөө”-ний наранд хүслээ шивнэх,
Байгаль эх, уудам нутагтаа цагаан сүүнийхээ дээжийг өргөх
Уушиг дүүрэн цэнгэг агаарт гэр бүл, найз нөхөд, хамт олонтойгоо цагийг хөгжилтэй, үр бүтээлтэй, дурсамж дүүрэн өнгөрүүлэх
Хамгаас хайртай гэр бүл, хамгийн чухал эрүүл мэнд, ажлын амжилт бүтээлээ даатгах
Вагоны үнэ
Идэвхитэй амарч- ажлын их эрч хүч, урам зоригоор өөрийгөө цэнэглэх алтан боломжийг та бүхэндээ олгож байна.
АЯЛЛЫН ХУГАЦАА: 1 шөнө, 1 өдөр
АЯЛЛЫН ҮНЭД БАГТСАН ҮЙЛЧИЛГЭЭ:
Урлагийн шоу, спортын уралдаан тэмцээн зохион байгуулах зардал
Төмөр замын вокзал хүргэх, тосох автобусны үнэ
Хөх нуур дээр үйлчлэх 2 автомашин
Өглөө, өдрийн цай, 1,2-р хоол, халуун аарц
Нар баясгах шашны зан үйл
Телевизийн нэвтрүүлэг
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ: Чойбалсан хот- Хөх нуур – Чойбалсан хот /талдаа 200 км/
АЯЛЛЫН ХӨТӨЛБӨР
2018 ОНЫ 1 ДҮГЭЭР САРЫН ... БЯМБА ГАРАГИЙН БИЛЭГТ САЙН ӨДРИЙН АЯЛЛЫН ХӨТӨЛБӨР:
21:30 "Хэрлэн” зочид буудлын гаднаас автобусанд суун /аяллын үнэд багтсан/ УБТЗ-ын Баянтүмэн тасгийн төмөр замын вокзал руу явна.
22:30 Вагонд сууж аялал эхлэнэ. Аяллын турш та өөрийн тав тухаар аялах боломжтой.
06:00 Монгол орны хамгийн нам дор газар болох /д.т.д 560 м/ талын номин шигтгээ "Хөх нуур” дээр очно.
2018 ОНЫ 1 ДҮГЭЭР САРЫН ... НЯМ ГАРАГ
05:30 Өглөөний цай /аялагч нартаа зориулсан шинэхэн хавчуургатай талх (бургер), халуун цай, аарц, кофегоор үйлчилнэ. ...сонголтоор/
07:00 Хийдийн лам нар "Нар баясгаж, буян хишиг арвижуулах” ном айлдаж нарны даллага авна.
07:40 Байгууллагын удирдлагууд "Нар харах вагонтой аялал”-ыг нээж сэтгэлийн үг хэлнэ.
07:10 "Нар харах вагонтой аялал”-ын үйл ажиллагааг чадварлаг дуучин, хөтлөгч Мөөжиг хөтлөн явуулна.
07:20 Нар харах вагонтой аяллын түүхэн мөчийг гэрэл зургийн хальснаа буулгана.
07:30 Дуучин "Мөөжиг” та бүхний аяллыг ая дууны эгшигээр мялааж, бодолд тань урам, сэтгэлд тань зориг нэмнэ.
13:00 Авхаалж самбаа, ур ухаан шаардсан тэмцээнд идэвхитэй оролцож, түрүүлсэн баг хамт олонд тэмцээний шагнал гардуулах ёслолын ажиллагаа болно.
07:50 "Эрүүл биед, саруул ухаан оршино” уриатай ур ухаан, авхаалж самбаа сорьсон тэмцээн уралдаанууд зохион байгуулагдана.
Чадварлаг дуучин, хөтлөгч Мөөжиг "Нар харах вагонтой аялал”-ын урлагийн шоу тоглолтыг зохион байгуулж ая дуу өргөн барьна.
12:00 Үдийн зоог
13:30-14:00 Нутгийн зүг хүлгийн жолоо зална.
21:10 УБТЗ-ын Баянтүмэн тасгийн вокзал дээр ирж вагонаас автобусанд шилжин сууна.
ТАЛЫН НОМИН ШИГТГЭЭ "ХӨХ НУУР”
21:30 "Ган Хэрлэн” зочид буудлын гадна ирснээр "Нар харах вагонтой аялал” өндөрлөнө.
САНАМЖ: Захиалсан хүний тоогоор аялал баталгаажин явах болохыг анхаарна уу.
Давагдашгүй хүчин зүйлээс хамааран аяллын цагт өөрчлөлт орж болно.
Аяллын үйлчилгээнээс бусад төлбөрт үйлчилгээнүүдийг хувь хүн өөрөө хариуцна. Жич: Вагоны цагаан хэрэглэл, Хөх нуурын явуулын худалдаа үйлчилгээ УТАС: 88104143, 88021021, 91114572
Хөх нуур нь 10.3 км урт, 8.0 км өргөн, нийт 51.6 км2 талбайтай бол эргийн шугамын урт нь 36.0 км, гүн нь 8.0 м юм. Энэхүү нууранд зуны цагт нүүдлийн шувууд ихээр цуглардаг нь гадна дотны аялагч жуулчдын сэтгэлийг ихэд татдаг бөгөөд фото сафари аяллын нэгэн үнэ цэнэтэй газар нутаг билээ.
Талын номин шигтгээ Хөх нуур нь физик газар зүйн мужлалын хувьд Дорнодын тэгш талын мужийн Хэрлэнгийн хойд талын тойрогт хамаардаг бөгөөд байгалийн тогтоц нь сэтгэл уужирч ухаан нэмэхүйц жигд тэгш талын дунд орших бэсрэг нуур юм.
Энэхүү бэсрэг нуур нь Улзын голын нэгэн салаа тээлийн голоор тэжээгддэг бөгөөд агнуурын болон эмчилгээний өндөр ач холбогдол бүхий загасны төрөл зүйлээр баялаг нуур юм.
Хамтран зохион байгуулагч; ДАГУУРЫН ХЯЗГААР ХХК
ДОРНОД АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН НЭГДЭЛ НЬ: Аялал жуулчлалын бизнес эрхлэх сонирхолтой болон эрхэлдэг иргэн, аж ахуй нэгж байгууллагуудын харилцан ашигтай хамтын ажиллагааг дэмжих, улмаар нэгдсэн зохион байгуулалтад оруулж нэг сүлжээ үүсгэх зорилготой нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага юм.
Бид үйл ажиллагаанаас олсон орлогынхоо 0.8% -ийг нийгэмд тулгамдаад байгаа Монгол хүүхдийн хүмүүжил, төлөвшилд буюу ирээдүй хойч үедээ эх орон, нутаг ус, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах хүмүүжлийг төлөвшүүлэх үйлсэд зориулдаг билээ.
Зохион байгуулагч: ДОРНЫН ЦУУРАЙ ХХК
Дэмжин зохион байгуулагч:
ДОРНОД АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН НЭГДЭЛ
УБТЗ-ЫН БАЯНТҮМЭН ТАСАГ.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=26334
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих