Дорнод аймгийн Засаг даргын 2017 оны А/533 тоот захирамжийн дагуу мал тооллогын ажлыг 12 дугаар сарын 7-17-ны өдрүүдэд зохион байгуулж, 14 сумын 66 багт 353 тоологч ажиллаж, хяналтын тооллогоор нийт 76 хүн мал тооллогын ажилд хяналт тавьжээ.
Энэ онд мал тооллогын урьдчилсан дүнгээр малын тоо толгой 2057808 толгойд хүрч өмнөх оны мөн үеэс 334898 толгой буюу 19,4 хувиар өссөн байна. Таван төрлөөр нь дурдвал, тэмээ 5579 болж өмнөх оноос 396 толгой буюу 7.6 хувь, адуу 250718 болж өмнөх оноос 25726 толгой буюу 11.4 хувиар өсчээ.
Үхэр 207861 болж өмнөх оноос 32311 толгой буюу 18.4 хувь, хонь 1001567 буюу өмнөх оноос 4655 толгой буюу 6.9 хувь, ямаа 592083 буюу өмнөх оноос 106255 толгой буюу 21.9 хувиар тус тус өсчээ.
Хамгийн их нь Дашбалбар суманд тоологдсон байна. Нийт 255412 толгой мал тоологджээ. 2017 оны урьдчилсан дүнгээр нийт мал сүргийн дотор хонь 48.7 хувь, ямаа 28.8 хувь, үхэр 10.1 хувь, адуу 12.1 хувь, тэмээ 0.3 хувийг эзэлж байна. 1990 оноос хойш 27 жилийн хугацаанд малын тоо толгойн өсөлтийг авч үзвэл, 1995 онд хамгийн бага буюу 591388 толгой мал тоологдсон бол энэ онд хамгийн их буюу 2057808 толгой мал тоологдлоо. Сүүлийн таван жилд нийт малын тоо дунджаар 1.1-14.2 хувь өсч байсан бол энэ онд 19.4 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Б.Отгонбавуу

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих