Монголын театрын хөгжлийн академи, Буриад судлалын академитай хамтран бэлтгэж буй "Буряад аянгай hабагша" буриадын ардын дууны шинэ цомгийн нээлтийн тоглолт өнөөдөр Монгол Бөхийн өргөөнөө болно. Буриад ардын мартагдах шахсан сонсголонт дуунуудыг Монголын, Оросын болон Шинэхээний буриадын шинэ залуу дуучид амьдруулан дуулснаа үзэгч олонд өргөн барих ажээ.
Мөн энэхүү тоглолтын үеэр БНСУ-д эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат хоёр настай Б.Биндэръяа охинд туслах хандив цуглуулах үйл ажиллагаа өрнүүлж, тоглолтын орлогоос сэтгэлийн өглөг өгөх юм байна.
Тус тоглолтын тасалбар 15 мянган төгрөгийн үнэтэй ба үзэгч олныг Буриад зоны уянгат дуунуудаар мялаалгаж нэгэн оройг өнгөрүүлэхийг урьж байгаа аж.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих