Энэ хуулийн зорилт нь нийгмийн хөгжилд оролцох залуучуудын оролцоо, эрх, үүрэг, төрөөс залуучуудад үзүүлэх дэмжлэг, төрийн байгууллагын эрх үүрэг, оролцоог тодорхойлох болон эдгээртэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино. Төрөөс залуучуудын хөгжлийг дэмжих эрх зүйн үндсийг тогтоож, нийгмийн хөгжилд оролцох оролцоо, эрх, үүргийг тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулахад чиглэсэн 7 бүлэг, 24 зүйлтэй ба 15-34 насны залуучуудын хөгжил, оролцоог дэмжихэд үйлчилнэ.
"Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль"- ийн танилцуулгыг аймгийн удирдах ажилтны шуурхай хуралдаанд болон "Дорнод нийтийн аж ахуй" ХХК-ны залуу ажилчдад хүргэлээ.
Хуулийн талаарх мэдээллийг http://www.legalinfo.mn/ сайт болон аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх Залуучуудын хөгжлийн төвөөс авах боломжтой. Мөн байгууллага хамт олондоо тус мэдээллийг авах бүрэн боломжтойг дуулгая...

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих