Байгаль орчин, ногоон хегжлийн Дэд сайд Б.Тулга энэ сарын 12-16 ны
өдрүүдэд БНХАУ-ын Бээжин хотноо ажлын айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд
Монгол-Хятадын хилийн усны хам-тарсан комиссын ээлжит VI хуралдаанд
оролцож, БНХАУ-ын Хүрээлэн буй орчныг хамгаалах яам, Ойн улсын
захиргааны удирдла-гуудтай ажил хэргийн уул-залт хийсэн байна. Мөн Дэд
сайд Б.Тулга, БНХАУ-ын Ойн улсын захиргааны дэд дарга Ли Дун Шинтэй хоёр
улсын Ойн салбарын хам-тын ажиллагааны асуудлаар уулзаж ярилцжээ.
Монгол Улсын Байгаль орчны яам, БНХАУ-ын Ойн улсын захиргааны хоорондын хамтын ажиллагааны асуудлаар 2008 онд санамж бичиг байгуулсан бөгөөд энэ хүрээнд хоёр удаагийн уулзалтыг зохион байгуулжээ. Тэд 2008 онд эхлүүлсэн Ойн салбарын хамтын ажиллагаа техникийн шинж чанартай байна. Иймд шинэ агуулгаар баяжуулах, илүү бодлогын чанартай асуудлууд руу чиглүүлэх нь зүйтэй гэдэг дээр санал нэгдэж, хоёр улсын Ойн салбарын III уулзалтыг 2015 онд хийхээр тогтлоо.
Мөн БНХАУ-ын Ойн улсын захиргаа монголын Мазаалаи баавгайг хамгаалах, өсгөн үржүүлэхэд Панда баавгайг өсгөн үржүүлсэн туршлагаа хуваалцахад бэлэн байгаагаа илэрхийлж, Мазаалай баавгайн ажлын хэсгийн гишүүдийг урьсан байна. Түүнчлэн Дэд сайд Б.Тулга, Хятадын Хүрээлэн буй орчныг хамгаалах яамны Дэд сайд Ли Ганжетэй уулзаж, хоёр талын хооронд 2012 онд байгуулсан Санамж бичгийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, хамтын ажиллагааг урагшлуулах, бүс нутгийн хамтын ажиллагааны тодорхой асуудлуудаар харилцан санал солилцжээ.
НИЙСЛЭЛ ТАЙМС

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих