Цагдаагийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга нарын хамтарсан Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, согтууруулах ундааны худалдаа, үйлчилгээнд хяналт тавих, залуучуудад нөлөөллийн арга хэмжээг авч хэрэгжүүлэх "Хуулиа мөрдье-21” улсын хэмжээнд зохион явагдаж байгаа нэгдсэн арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллах чиглэлээр Дорнодаймаг дахь цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Л.Ариунбат, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Э.Жавхлан, Мэргэжлийн хяналтын газрын Төрийн захиргаа, эрсдлийн удирдлагын хэлтсийн дарга Д.Байгалмаа нар 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр тус арга хэмжээний зорилго, авч хэрэгжүүлэх ажлын талаарх мэдээллүүдийг иргэд, олон нийтэд хүргэх, сурталчлах ажлыг зохион байгууллаа.
Арга хэмжээний хүрээнд Монгол Улсын Зөрчлийн тухай хууль, Гэрбүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулиудыг зөрчиж шүүхээс баривчлагдах арга хэмжээ авагдсан 10 иргэнд дээрх хууль тогтоомжийн талаар сургалт, мэдээлэл хийж нөлөөллийн арга хэмжээг явууллаа.
![](/templates/chver2/images/logochoibalsan.png)
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=26385
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих