Насан туршийн боловсролын талаар төрөөс баримталж буй бодлого чиглэл, холбогдох хууль тогтоомжийг таниулах, насан туршийн боловсролын 5 чиглэл агуулгын хүрээнд иргэдэд чиглэсэн сургалтыг хэрхэн зохион байгуулах талаар мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, бусдаас суралцах, харилцан арга туршлагаа солилцох зорилгоор НТБ-ын нэгжийн багш нарын чадваржуулах сургалт 2018 оны 01 сарын 11-12-ны хооронд зохион байгуулагдлаа.
Сургалтанд нийт сумдын насан туршийн боловсролын нэгжийн 16 багш, Аймгийн Цагдаагийн газар -1, Насан туршийн боловсролын төв -1, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар -2 мэргэжилтэн,БОЭТ-ийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн - 1, Нийт 22 хүн хамрагдлаа.
Сургалтад нийт орон нутгийн төрийн байгууллагын ажилтнууд Дорнодаймгийн 14 сумын насан туршийн боловсролын нэгжийн 16 багш хамрагдаж, орон нутгийн насан туршийн боловсролын нэгжийн багш нар иргэд, насанд хүрэгчдэд сургалт явуулах арга зүйд суралцаж, насан туршийн боловсролын талаар баримтлах бодлого чиглэл, холбогдох хууль тогтоомж, гэр бүл, хүүхдийн эрх хамгаалал, харилцааны талаарх ойлголт мэдээллийг авсан ба нэгжийн багш нараар дамжуулан сумын иргэд, хүүхэд залуучуудын хууль эрх зүй, санхүү, амьдрах ухаан, гэр бүлийн боловсролын талаарх ойлголт мэдлэг дээшилж, бүтээлч оролцоо, эерэг хандлага нэмэгдэж цаашид үе шаттайгаар чадвар нэмэгдүүлэх сургалтыг зохион байгуулахаар тогтлоо.
Сургалтыг амжилттай зохион байгуулсан ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД БОЛОН МЭРГЭЖИЛТНҮҮД, НТБ-ЫН НЭГЖИЙН БАГШ нартаа цаашдын ажилд нь амжилт сайн сайхныг хүсэн ерөөе.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих