Энэ хуулийн зорилт нь нийгмийн хөгжилд оролцох залуучуудын оролцоо, эрх, үүрэг, төрөөс залуучуудад үзүүлэх дэмжлэг, төрийн байгууллагын эрх үүрэг, оролцоог тодорхойлох болон эдгээртэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино. Төрөөс залуучуудын хөгжлийг дэмжих эрх зүйн үндсийг тогтоож, нийгмийн хөгжилд оролцох оролцоо, эрх, үүргийг тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулахад чиглэсэн 7 бүлэг, 24 зүйлтэй ба 15-34 насны залуучуудын хөгжил, оролцоог дэмжихэд үйлчилнэ.
Залуучуудын хөгжлийг дэмжих тухай энэ хууль нь залуучуудад бэлэн зүйл өгөх "халамжийн” хууль биш залуучуудын хөгжих орчныг бүрдүүлж, тэдний санаачилга, амьдралын чанарыг дэмжихэд чиглэсэн "хөгжлийн хууль” юм.
Залуучуудын хөгжил, оролцоог дэмжих эрх зүйн орчин бүрдэж буйдДорнод аймгийн ЗАЛУУЧУУД бид гүнээ талархалтай байна.
Хуулийн хэрэгжилтэд ЗАЛУУЧУУД бидний ОРОЛЦОО маш ЧУХАЛ... юм. Мэдээллийг http://www.legalinfo.mn/ сайт болон аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх Залуучуудын хөгжлийн төвөөс авах боломжтой...

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих