Дорнод аймгийн Чойбалсан хотод 2018 оны 01 дүгээр сарын 22-31-ний өдрүүдэд аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан багийн спортыг дэмжих ажлын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж байгаа "Үндэсний цом-2018” футзалын 21 аймгийн Улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдах гэж байна.
Тус тэмцээнийг зохион байгуулах ажлын хэсгийн гишүүд аймгийн Биеийн тамир спортын газрын дарга Б.Чимэддорж, МХБХ-ны текникийн хэлтсийн, футзалын хөгжлийн хорооны мэргэжилтэн О.Аззаяа, Олон улсын хөлбөмбөгийн холбооны шүүгч, тэмцээн зохион байгуулах ахлах шүүгч Ч.Жавхлантөгс, Биеийн тамир спортын газрын дасгалжуулагч, аймгийн ХБХ-ны нарийн бичиг Л.Наранбаатар нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. "Үндэсний цом 2018” футзал хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа тэмцээнд 15 аймгийн баг, тамирчид оролцож байна.
Анхдугаар тэмцээний аварга, 2018 оны Футзалын Улсын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Дархан-Уул аймгийн баг мөн хамгийн холоос буюу Монгол Улсын баруун хязгаар Баян-Өлгий, Ховд аймгийн баг, тамирчид оролцож байгаа нь тэмцээний онцлог болж байна.
Тэмцээнийг Монголын хөлбөмбөгийн холбооны 1 дүгээр зэрэглэлийн шүүгч нар шүүн явуулах бөгөөд 2017 онд Дархан-Уул аймагт зохион байгуулсан анхдугаар тэмцээнд 16 багийн 220 гаруй тамирчид оролцож, Азийн хөлбөмбөгийн холбооны "C” ангилалтай Л.Наранбаатар дасгалжуулагчтай Дорнод аймгийн шигшээ баг, тамирчид хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлсэн билээ.
Тэмцээний сугалааг ням гарагт аймгийн Хөгжимт драмын театрт зохион байгууллаа.
Оролцох 15 аймгийн шигшээ багийг дөрвөн хэсэгт хувааж өнгөрсөн жилийн Үндэсний цомын эхний дөрвөн баг болох Дархан, Дорноговь, Дорнод, Төв аймгийн багууд дөрвөн хэсгийг толгойлон, шөвгийн наймд үлдсэн Сэлэнгэ, Говь-Алтай, Орхон, Баянхонгор аймгууд хоёрдугаар сагснаас сугалаа татсан юм. Сугалааны үр дүнд:
"А” хэсэг:
Дорноговь
Говь-Алтай
Ховд
Говьсүмбэр
"В” хэсэг
Төв
Сэлэнгэ
Хэнтий
Хөвсгөл
"С” хэсэг
Дархан-Уул
Баянхонгор
Сүхбаатар
"D” хэсэг
Дорнод
Орхон
Өмнөговь
Баян-Өлгий аймгууд нэг хэсэгт багтжээ.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=26397
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих