Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг 21 аймгийн аварга шалгаруулах "Үндэсний цом” тэмцээн футзалын төрлөөр Дорнод аймгийн Чойбалсан хотод болж байна.
Тэмцээний албан ёсны нээлт өчигдөр Дорнод аймгийн Спортын ордонд болсон бөгөөд 15 аймгийн 160 гаруй тамирчид, баг бүрэлдэхүүнээрээ жагсаж, Монгол орны дөрвөн зүг найман зохисоос цугласан шилдэг хөлбөмбөгчид нэгэн дээвэр дор цуглажээ.
Нээлтийн үйл ажиллагаанд "Футзалын үндэсний цом 2018” тэмцээний Ерөнхий зохион байгуулагч, Монголын хөлбөмбөгийн холбооны футзалын хөгжлийн мэргэжилтэн О.Аззаяа, Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, Монголын хөлбөмбөгийн холбооны элч төлөөлөгч П.Бат-Өлзий, Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ц.Баяржаргал, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Санхүү, эдийн засгийн газрын төсвийн мэргэжилтэн Т.Билэг-Өрнөх, Аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга Б.Чимэддорж, Хэрлэн сумын Иргэдийн хурлын Тэргүүлэгч Б.Содхүү нар оролцлоо.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих