Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнод аймагт ирлээ. Эрхэм Ерөнхийлөгчийг нутгийн зааг дээр тосч, Дорнод аймгийн төв талбайд Чойбалсан цэргийн хүрээний анги нэгтгэлүүд хүндэт харуултай жагсан хүлээж авав.
Ерөнхийлөгч тус аймгийн удирдлагатай богино хэмжээний уулзалт яг одоо хийж байна. 15 цагт ард иргэдтэй уулзалт хийсний дараа 18 цагт Улсын аварга шалгаруулах футзалын тэмцээнийг үзэж сонирхоно. Түүний энэ ирэлт албан ёсны айлчлал биш гэдгийг тэрээр тодотгож хэлсэн байна. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа орон нутагт ажиллаагүй учир энэ удаад зүүн аймгуудын ард иргэдтэй уулзаж, санал сэтгэгдлийг нь сонсохыг зорьжээ.
Ерөнхийлөгчийг маргааш өглөө Сүхбаатар аймаг руу хөдөлнө.

Д.Дэлгэрмаа
montsame.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=26416
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих