Тус сумын Засаг даргын Тамгын газраас хүүхдийн эрхийг хангаж ажиллах чиг үүрэгтэй байгууллага, албан хаагчидтай хамтран, Уралдаанч хүүхдүүдийн эрхийг хамгаалах зорилгоор Уяачдад болон Уралдаанч хүүхдүүдийн эцэг, эхчүүдэд урилга хүргүүлэн, "ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАНГАХ НЬ” сэдэвт сургалт, уулзалтын арга хэмжээг 2018 оны 01-р сарын 22-ны өдөр зохион байгуулан Уяачид, эцэг эхчүүдийн төлөөлөл, Уралдаанч хүүхдүүдийг хамруулан дараах асуудлуудыг хэлэлцсэн. Үүнд:
1. Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудын талаар Сургуулийн Нийгмийн ажилтан П.Нандинцэцэг
2. Зөрчлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 20 дахь заалт "Хүүхдийн эрхийг зөрчил” талаарх мэдээллийг сумын Нийгмийн ажилтан Л.Отгонтуяа
3. Хөдөлмөрийн сайдын 2016 оны А/36 дугаар тушаал, /Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт”-ын тухай ХХҮМэргэжилтэн Б.Аззаяа
4. Эрүүгийн хуулийн 16 дугаар зүйл "Хүүхдээр тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлэх” тухай Хэсгийн Төлөөлөгч Ц.Ганцоож
5. Уралдаанч хүүхдэд тохиолдох эрүүл мэндийн эрсдэл, хор уршгийн талаар Сум дундын эмнэлэгийн их эмч
6. Сумын өнөөгийн цаг уурын нөхцөл байдлын талаар УЦУОШинжилгээний Халхгол өртөөний эрхлэгч Н.Отгонцэцэг нар сургалт зохион байгуулан дээрх асуудлуудын хүрээнд Уяачид, эцэг эхчүүдтэй ярилцсан.
Мөн Нийгмийн ажилтан Л.Отгонтуяа сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд 2018 оны 01-р сарын 19-ний өдрөөс 05-р сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд "Хурдан морины уралдаан зохион байгуулахгүй байх тухай” сумын Засаг даргын 2018 оны А/04 дүгээр захирамжийг танилцуулсан.
Дээрх арга хэмжээний төгсгөлд сумын Засаг дарга Х.Хүрэл-Эрдэнэ Уяачдад хандан хүүхдийн эрхийг хамгаалан, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хуулиудын хэрэгжилтийг хангахад хамтран ажиллахыг уриаллаа.
Сумын төвд зохион байгуулсан уулзалтанд Уяачид, эцэг эхийн төлөөлөл нийт 20, Уралдаанч 17 хүүхэд хамрагдлаа.
Ялалт багт дээрх арга хэмжээг батлагдсан удирдамж, төлөвлөгөөний дагуу зохион байгуулан ажиллах үүрэг чиглэлийг сумаас өгч, мэдээлэл, арга зүйгээр ханган ажилласан болно.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=26419
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих