Аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих чиглэлээр "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил хамгааллын хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг хэлэлцэн баталж жил бүр ажлын төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлж, тэдэнд үнэмлэх олгох үйл ажиллагааг эхлүүлсэн байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын үйл ажиллагаа тогтмолжсон төдийгүй хараагүй болон харааны бэрхшээлтэй иргэдийн дуут гэрлэн дохиолол суурилуулах санхүүжилтийг шийдвэрлүүлсэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн өдрийг уламжлал болгон зохион байгуулж хэвшсэн, урлагын наадмыг зохион байгуулсан, нийтийн тээврийн үйлчилгээ тогтмолжсон зэрэг ажлуудыг зохион байгуулж байна.
Монгол Улсын Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын тушаалаар батлагдсан "Хөгжлийн бэрхшээлтэй хүнд үнэмлэх олгох журам”-ын дагуу үнэмлэхжүүлэх ажлыг зохион байгуулж 1342 баримтыг хүлээн авсан байна.
Судалгаанаас харахад 2016 онд 1066 иргэнд 193,821.4 мянган төгрөг, 2017 онд нийт 1223 хөгжлийн бэрхшээлтэй иргэнд 250,864.1 мянган төгрөгийн хөнгөлөлт тусламж олгожээ.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=26421
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих