Өдөрт ганцхан ширхэг янжуур татах нь зүрх-судасны элдэв өвчин тусч, цус харвах эрсдэлийг 50 хувиар нэмэгдүүлэхэд хангалттай юм. Энэ талаар "The BMJ” сэтгүүлд ингэж бичжээ.
Судлаачид энэ хортой зуршил эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг тухай эрдэм шинжилгээний 140 гаруй бүтээлд дүн шинжилгээ хийсэн байна. Өдөрт татдаг 20 янжуурын тоог нэг болгож цөөрүүлсэн хүмүүс амь насанд халтай элдэв өвчин тусах магадлалыг дөнгөж 50 хувиар багасгаж байжээ. Зүрхний тэжээлийг дутмагшилд орох эрсдэл тамхи татдаггүй хүмүүстэй харьцуулвал 48 хувь байсан байна. Харин өдөрт нэг ширхэг янжуур татдаг хүмүүст хорт хавдар тусах магадлал 95 хувиар буурдаг аж.
Эмэгтэйчүүдийн хувьд эрсдэл илүү их байдгийг мэргэжилтнүүд сэрэмжлүүлж байна. Өдөрт 20 ширхэг янжуур татдаг 100 эмэгтэйгээс зүрхний тэжээлийн дутмагшилд орох юмуу цус харвах явдал эрэгтэйчүүдийг бодвол 7 хүнээр олон байжээ. Өдөрт нэг ширхэг янжуур татдаг эмэгтэйчүүд гурван хүнээр олон байсан байна.
Хааяа нэг тамхи татах нь хэтдээ байнга тамхи татахтай адил (хоногт нэг хайрцаг янжуур) зүрх-судасны системийн элдэв өвчин тусах эрсдэлд хүргэдгийг нотлосон америкийн эрдэмтдийн судалгаа 2017 онд нийтлэгдсэн юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих