Өнгөрөгч мягмар гаригт Хойд Солонгосын хамгаалалтын гурван хөлөг онгоц Шар тэнгис дэх хоёр Солонгосын тэнгисийн маргаантай бүс нутгийн хилийг зөрчсөний дараа Өмнөд Солонгосын тэнгисийн хүчний нэг хөлөг онгоц анхааруулах дохио өгч гал нээжээ. Уг газар нь хоёр Солонгосын зэвсэггүй бүс агаад маргаантай усан хилийн баруун хэсгээр Хойд Солонгосын усан онгоцууд нэвтэрчээ. Өмнөд Солонгосын цэргийн албаныхны мэдээлснээр, тэд Хойд Солонгосын хамгаалалтын усан онгоцуудад анхааруулж 10 удаа гал нээсэн бөгөөд үүний дараа Хойд Солонгосын усан онгоцууд буцжээ. Дашрамд дурдахад, үүнээс өмнө буюу өнгөрсөн сард АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Сөүл хоёр өдрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирэхээс өмнө Хойд Солонгосын хоёр хөлөг онгоц дээрх маргаантай хилийг давж орж ирсэн байна.
Э.Төгс
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=2644
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих