"Мөнхийн залуу” гэх тодотгол зүүгээд амжсан топ модель Э.Одгэрэлийг хэвлэл мэдээллийнхэн сайн муугаар олонтай бичдэг. Энэ бүхэнд хэдийнэ дасал болчихсон уу хэзээ ч тодорхой мэдээлэл өгдөггүй, сайн муугаараа хэлүүлж явсаар шар хэвлэлийг чимсээр ирсэн. Өнгөлөг, мөнгөлөг залуустай нэр холбогдож явсан топ бүсгүй маань сүүлийн үед ихэд сэтгэлийн зовинолтой яваа сурагтай. Э.Одгэрэлийн охин сүүлийн үед ээжээсээ илүү шар хэвлэлийн баатар болж, ойр дотныхон нь ч ам муутай болох болсон. Айл гэр үймүүлж, эхнэртэй залуутай уулздаг, өдөрт нэг хайрцаг тамхи татдаг танхай нэгэн зэрэг муу муухайгаар яригдаж, таагүй мэдээлэл гарах болсонд эх хүний хувьд сэтгэл эмзэглэх болжээ. Тэрээр "Намайг оролдох яах вэ. Угаасаа би ямар сайн нэртэй биш. Харин өсч, өндийж яваа нялх охиныг минь тайван байлгаасай. Залуу сайхан насандаа яваа охиныг минь шар хэвлэлүүд битгий гундаагаасай” хэмээн ойр дотны найз нартаа сэтгэлээ онгойлгон ярьж суух болсон сурагтай.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих