Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэл, төсвийг хэрэгжүүлэх чиглэлээр баримтлах бодлогын талаар нэгдсэн ойлголт өгөх, чиг үүргийг нь тодорхойлох зорилгоор Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарт зориулж Төрийн ордонд семинар зохион байгуулж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх семинарт оролцож үг хэллээ. Тэрээр аймаг, нийслэлийн удирдлагуудад ажилдаа, нутаг орондоо эзэн нь байж, иргэдийнхээ ахуй амьдралыг дээшлүүлэхийн төлөө сэтгэл гаргаж ажиллахыг үүрэг болголоо. Мөн аймаг, орон нутагт хууль хэрэгжүүлж ажиллах учиртайг тэмдэглэлээ.
Сахилга, хариуцлага, дэг журмыг чангатгана. Ингэж байж төсвийн сахилга бат сайжирна.Эдийн засгийн уналтыг зогсооно. 2018 оны гол зорилго, зарчим энэ байх болно гэж Ерөнхий сайд хэллээ.
2018 оны 01
дүгээр сарын 31-ний өдөр аймаг, нийслэлийн Засаг дарга нар Засгийн
газрын гишүүдтэй 2018 онд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих