Лхагва гарагийн үдэш /2018/01/31/ мандах сар нь байгалийн ховор үзэгдэлд тооцогдож байна. Гурван үзэгдэл давхцаж байгаа энэ тохиолдлыг 152 жилийн өмнө хамгийн сүүлд хүмүүс харсан юм.
Тэгвэл NASA-гаас зарласан энэ удаагийн сар хиртэлтийн эхлэх, бүтэн хиртэх, дуусах цагийг танилцуулж байна.
Улаанбаатарын цагаар 19:48 цагаас сарны ерөнхий хиртэлт эхэлж, сар захаасаа улайж эхлэх ба 20:51 цагт сар бүхэлдээ хиртэнэ.
Улмаар 21:29 цагт сарны хиртэлт оргилдоо хүрч бүхэлдээ улаан хүрэн өнгөтэй болно.
Харин 22:07 цагт сар дэлхийн сүүдрээс гарч эхлэх бөгөөд 23:11 цагт хиртэлт бүрэн дуусах ажээ.
Энэхүү ховор үзэгдлийг зөвхөн зүүн Азиас хойд Америкийн баруун эрэг хүртэл бүс нутгийн оршин суугчид бүтнээр нь ажиглах боломжтой.
Бусад газар нутгийн хүмүүс хиртэлтийг бүрэн харах боломжгүй тул NASA өөрийн сайт дээр дүрсийг нь шууд дамжуулахаар болжээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих