А.ЦЭРЭНДОРЖ
Давалгаа-1 буюу Андрей Рижков
Монголын сагсан бөмбөгийн лигт анхны легионер тамирчин тоглох болсон нь 2001 он улирал байлаа. Тэр үеийн "Сод Монгол Дизель” баг ОХУ-ын Эрхүү хотын Ирмак клубээс хоёр метр өндөр, төвийн тоглогч Андрей Рижковыг багтаа нэгтгэсэн нь сагсанбөмбөг сонирхогчдын хувьд шуугиан тарьсан үйл явдал байв. Монголын анхны легионер Андрей ч удалгүй манай лигийн шилдэг төвийн тоглогчдын нэгт зүй ёсоор багтан, түүний самбар доорх хамгаалалт ч тухайн үеийн манай лигт аюул учруулж байв. Түүнчлэн "Бүх оддын тоглолт”-ын Slam Dunk тэмцээнд гурвантай түрүүлж нэг үе монголын цагираг дээрээс довтлох тэмцээнийг түүнгүйгээр төсөөлөхийн аргагүй үе байв. Тоглолтон дундуур цагираган дээрээс довтлох өдрийн од мэт байсан тэр үед Ц.Шаравжамц, Андрей нар л "dunk” хийдэг байв. Монголын лиг дэх легионер тоглогчдын эхний давалгаанд манай оронд гадаадын төслийн байгууллагын шугамаар ирсэн сайн дурын ажилчид зарим нэг багуудад мэр сэр хамрагдан тоглож байсныг орхигдуулж болохгүй. Гэвч тэднийг Андрей Рижковын адил багийн үндсэн тамирчин, гэрээт легионер гэж дүгнэхэд учир дутагдалтай.
Давалгаа-2
Харин Монголын сагсан бөмбөгийн дээд лиг дэх легионерийн хоёр дахь давалгааг "Милл Хаус” компанийн "Аватар” баг эхлүүлсэн гэхэд хилсдэхгүй болов уу. "Аватар” баг 2011-2012 оны улиралд Кимерли Уильямс, Кларенс Жеффери, Лэкс Жеймс нарыг багтаа тоглуулах болсноор Монголын лигийг зорих Америк сагсан бөмбөгчдийн эрин эхэлсэн билээ. Легионер сагсан бөмбөгчдийн хоёрдугаар давалгаанд хамрагдах тамирчдыг ахлах сургуулийн шигшээ баг болоод оюутны лигийн баг, Филиппин зэрэг Азийн дундаж лигүүдэд тоглож байсан тамирчид, тэр байтугай ямар нэг лигт тоглож байгаагүй гудамжны сагсчин залуус ч бүрдүүлж байв. Энэ үеийн легионерүүд ур чадварын хувьд "топ” зэрэглэлд багтах тамирчид биш хэдий ч Монголын дээд лигийг үзүүштэй өрсөлдөөнтэй болгоход үлэмж хувь нэмрийг байгаа юм. Өдгөө монголын сагсан бөмбөгийн дээд лигийг легионер тамирчид тэр дундаа "өнгөт арьст” сагсчидаар төсөөлөхгүй байхын аргагүй болжээ.
Давалгаа-3
https://www.polit.mn/wordpress/wp-content/uploads/2018/01/27583508_143987852941942_272875597_n-200x133.jpg 200w, https://www.polit.mn/wordpress/wp-content/uploads/2018/01/27583508_143987852941942_272875597_n-300x200.jpg 300w, https://www.polit.mn/wordpress/wp-content/uploads/2018/01/27583508_143987852941942_272875597_n-270x180.jpg 270w" sizes="(max-width: 612px) 100vw, 612px" style="box-sizing: border-box; margin: 0.4em auto 1.25em; padding: 0px; border-width: 0px; border-style: initial; font-variant-numeric: inherit; font-variant-east-asian: inherit; font-stretch: inherit; line-height: inherit; vertical-align: baseline; max-width: 100%; height: auto; clear: both; display: block;" />
Ийнхүү дээд лиг дэх "плэй офф” аваргын цомын төлөөх өрсөлдөөн ширүүсэхийн хэрээр багийн эзэд, хөрөнгө оруулагчид солилцоо наймааны цонх, гаднаас ирэх легионер тамирчдын чансаанд улам анхаарах болсон нь легионерийн гурав дахь давалгааг хүссэн хүсээгүй эхлүүлэв. Гуравдугаар буюу илүү хүчтэй, илүү өндөр давалгаа Монголын сагсан бөмбөгийг хучсан нь Монголын дээд лигийг зорих "НБЭ”-ийн тоглогчдын цуваа байв. Анхлан НБЭ-ийн 2011 оны драфтын хоёрдугаар тойргийн 56 дахь сонголтоор DENVER NUGGETS багт хуваарилагдаж байсан Нигерийн иргэн Чуквудиебере Мадуамбум 2013-2014 оны улиралд "Хасын Хүлэг”* үүд багт хүчин зүтгэсэн "New Orleans Hornets” багийн хуучин тоглогч Карлделл Жонсон, мөн НБЭ-ийн "Мемфис Гриззлис”, "Шарлотт Бобкатс”, "Сиэтл Суперсоникс” багуудад 2007-2008 оны улиралд тоглож байсан Андре Браун нар Монголын сагсанбөмбөгийн лигт тоглох болсноор далайн чинад дахь НБЭ бидэнд улам л ойртсон. Гэвч энэ бүхэн ердөө л эхлэл байв.
https://www.polit.mn/wordpress/wp-content/uploads/2018/01/27653421_143991692941558_521569438_o-200x94.png 200w, https://www.polit.mn/wordpress/wp-content/uploads/2018/01/27653421_143991692941558_521569438_o-300x141.png 300w, https://www.polit.mn/wordpress/wp-content/uploads/2018/01/27653421_143991692941558_521569438_o-768x362.png 768w, https://www.polit.mn/wordpress/wp-content/uploads/2018/01/27653421_143991692941558_521569438_o-1024x483.png 1024w" sizes="(max-width: 1500px) 100vw, 1500px" style="box-sizing: border-box; margin: 0.4em auto 1.25em; padding: 0px; border-width: 0px; border-style: initial; font-variant-numeric: inherit; font-variant-east-asian: inherit; font-stretch: inherit; line-height: inherit; vertical-align: baseline; max-width: 100%; height: auto; clear: both; display: block;" />
Дээр дурдсан гурван сагсчин НБЭ-д данстай тамирчид байсан нь үнэн ч холын Монголчууд битгий хэл Америкийн сагсан бөмбөг сонирхогчдын танил тамирчид хараахан биш байв. Харин 2014-2015 оны Монголын дээд лигт Монголын сагсан бөмбөгийн түүхэнд шинэ хуудас нэмэх үйл явдал болсон нь домогт Лос Анжелэс Лэйкэрс багийн холбон тоглогчоор хоёр улирал буюу 2005-2006 оны улиралд 82 тоглолтод бүгдэд нь тоголсон, 2006-2007 онд 82 тоглолтоос 80 тоглолтод гарааны үндсэн холбон тоглогчоор Коби Брайнттай хослон тоглож талбай дээр дунджаар 38 минут тоглон 11,5 оноог дунджилж байсан.Гаргасан тодоос тод амжилт, дуурсгасан томоос том нэртэй нэгэн эрхэм Мадимос Шонхорууд багт хүчин зүтгэж байсан явдал байлаа. Мөн 2016-2017 оны дээд лигт "СБЛ Хасын Хүлэгүүд” багт хүчин зүтгэсэн гарааны холбон тоглогч” НБЭ”-ийн Зуны лигт 3 удаа оролцож "Orlando Magic” багт хүчин зүтгэж 9,1 оноо 3,4 оновчтой дамжуулалт 2,1 самбараас бөмбөг авалт дундчилсан байдаг.
https://www.polit.mn/wordpress/wp-content/uploads/2018/01/27498112_143991929608201_319304454_n-200x150.png 200w, https://www.polit.mn/wordpress/wp-content/uploads/2018/01/27498112_143991929608201_319304454_n-300x226.png 300w, https://www.polit.mn/wordpress/wp-content/uploads/2018/01/27498112_143991929608201_319304454_n-80x60.png 80w" sizes="(max-width: 630px) 100vw, 630px" style="box-sizing: border-box; margin: 0.4em auto 1.25em; padding: 0px; border-width: 0px; border-style: initial; font-variant-numeric: inherit; font-variant-east-asian: inherit; font-stretch: inherit; line-height: inherit; vertical-align: baseline; max-width: 100%; height: auto; clear: both; display: block;" />
Монголын лигт нэр хүндтэй,ур чадвар сайтай олон тоглогчид хүрэлцэн ирж сагсан бөмбөг сонирхогчдын хайр хүндэтгэлийг хүртсэн байдаг. Тэр бүх тоглогчдыг Монголын сагсан бөмбөг сонирхогчид мартаагүй биз. Ердөө хоёр хоногийн дараа Монголын сагсан бөмбөгийн холбооны 19 дэх дээд лиг эхлэх гэж байна.Шинэ түүхийг бүтээхээр,шинэ хуудас эргүүлэхээр,шинэ Легионерийн давалгааг хэн гэдэг шилдэг тоглогч хүрэлцэн ирж толилуулахыг таашгүй.
Эх сурвалж:www.polit.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих