Украины анхны сансрын нисгэгч Леонид Каденюк 68 насандаа нас барсан тухай "Громадсек" Киевийн Эрүүл мэндийн газрын эх сурвалжаас т одруулан мэдээлжээ.
Каденюк Киевийн Царское Село цэцэрлэгт хүрээлэнд зугаалж байгаад унажээ. Түргэн тусламж дуудан эмнэлэгт хүргэхээс өмнө сансрын нисгэгч нас баржээ.
1997 оны 11-р сарын 19-нээс арванхоёрдугаар сарын 5-ны хооронд АНУ-ын "Колумби" сансрын хөлгөөр сансарт нисчээ. Тэрээр сансар огторгуйд байх хугацаандаа Украин-Америкийн хамтарсан судалгааны хүрээнд ургамал дээр туршилт хийжээ.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=26514
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих