Тус газраас сум багийн түвшинд ажиллаж буй хамтарсан багийн гишүүд, нийгмийн ажилтныг чадавхжуулах, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор "ХАРИУЦЛАГАТАЙ ХАМТАРСАН БАГ" чадавхжуулах сургалтыг Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газартай хамтран 2018.02.02-03-ны өдрүүдэд зохион байгууллаа. Уг сургалтын сургагч багшаар Монголын асрамж халамж, хамгаалал, нөхөн сэргээх төвүүдийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн дарга, Хүүхдийн эрх хамгаалал төвийн захирал Д.Ундраа ажиллаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.
Тус сургалтад амжилттай оролцсон Хэрлэн сумын багийн Засаг дарга нар, Багийн Хэсгийн төлөөлөгчид, Нийгмийн ажилтнууддаа талархал илэрхийлье!
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих