Монгол-Зөвлөлтийн цэрэг Халхголын дайнд ялалт байгуулсны түүхт 75 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан ОХУ-ын Өвөр байгалиас гурван экспедиц Халхын голд ирж ажиллах юм байна. Эдгээр экспедицүүдийн эхнийх нь болох "Дорнын зааг" отряд Ялалтын баяраар ирээд явжээ, Харин хоёр дахь нь 6-7-р сард ирж Халх голын тулаан болсон газруудаар аялахын зэрэгцээ танкчдын хөшөө дурсгалыг сэргээх, өнгөрсөн зуны экспедицийн олсон нэр нь үл мэдэгдэх дайчдыг мөнхжүүлэх ажлыг зохион байгуулах аж. Хамгийн олон хүнтэй буюу сүүлийн экспедицийнхэн нь тэмдэглэлт ойн үеэр буюу наймдугаар сарын 16-нд 50 хүний бүрэлдхүүнтэй ирэх гэнэ.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=2655
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих