Дорнод аймгийн Чулуунхороот сумын БНХАУ-тай улстай хиллэдэг хэсгээр энэ сарын 3-ны шөнө урд хөршийн автомашинтай иргэд хил зөрчиж орж орснийг хилчид газар дээр нь саатуулсан байна.
Тодруулбал, Хилийн 0132 дугаар ангийн Тарган-Ухаагийн заставын хариуцсан хэсэгт дээрх хилийн зөрчил гарчээ.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар БНХАУ-ын есөн иргэн байсан бөгөөд шөнийн цагаар ан хийж яваад төөрсөн бололтой. Хил зөрчигчдийг холбогдох байгууллагууд одоогоор шалгаж байна.
Д.Дэлгэрмаа

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=26551
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих