Америкийн Миссисипи мужид амьдардаг Эверетта Датчке гэгч 41 настай эр
Ерөнхийлөгч Барак Обамад үхлийн аюултай хор шингээсэн захидал явуулсан
хэрэгтээ шүүхээс 25 жилийн хорих ял авчээ.
Тэрбээр рицин гэж хор дугтуйд хийсэн бөгөөд ганц Ерөнхийлөгчид ч биш Конгрессын гишуүн Рожер Уикер, Миссисипи мужийн шүүгч нарын нэгд ийм захиа илгээсэн байна.
Датчкег өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Тьюпело хот дахь гэрээс нь баривчилсан. Холбооны мөрдөх товчооныхон рицин гэж хорны ул мөрийг түүний тулааны урлагийн багш, дасгалжуулагчаар ажилладаг биеийн тамирын танхим, гэрийнх нь ойролцоох хогиин савны дэргэд орхисон хайрцаг, амны хаалт зэргээс нь илрүүлсэн гэнэ.
Түүнийг баривчилж эд мөрийн баримтаар хэргийг
нь баталгаажуулсны дараа ч Датчке ийм захидал илгээсэн гэдгээ хүлээхгүй
байжээ. Хэдийгээр прокурор түүнийг сайн дураар хэргээ хүлээж үнэнийг
өчвөл ял нь хөнгөрч бүх насаараа хоригдохоос хэлтэрч болох талтай хэмээн
тайлбарласан ч Датчке гүрийсээр байсан гэнэ. Гэхдээ удалгүй прокурорын
зөвлөснөөр хэргээ хүлээж мэдүүлэг өгснөөр түүнд таван жил шоронд сууж
гарч ирээд мөн таван жил тэнсэн харгалзах ялтай байнгын хараа хяналтад
байх шийтгэл хүлээхээр болсон байна.
ӨДРИЙН ШУУДАН
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих