Матве́й
Инноке́нтьевич Амага́ев (Амуга]; 1897.VI.18 [30], Эрхүүгийн губерн
Доодо-Наймагут улус— 1944.VIII.18, Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах
Автономит Коми Улс).
1897.VI.18
[30]-нд Эрхүүгийн губерны Доодо-Наймагут улусын нутаг Бильчи́р (бур.
Бэлшэр)-т төрсөн. 1922 онд монголд ирж байсан. 1925 оноос Эдийн Засгийн
Зөвлөлийн дарга болон Сангийн Яамны зөвлөхийг хавсран гүйцэтгэж байсан.
1925 оны 8-р сараас 1927 оны 12-р сард, мөн1929
оны 3-р сараас 1929 оны 11-р сард хоёр удаа Коминтернээс МАХН-ын Төв
Хорооны дэргэд суух төлөөлөгчөөр сууж байсан. МАХН-ын IV, V их хурлуудад
Коминтерны төлөөлөгчөөр оролцон үг хэлж, МАХН-ын VII их хуралд
Коминтерний Гүйцэтгэх Хороо (КИГХ)-ны төлөөлөгчдийн бүрэлдхүүнд орж
байсан. Тухайн үеийн МАХН-ын удирдлагыг задлан хагаралдуулах ажлыг
чадмаг хийсэн хүн.1937 оны 9-р сарын 30-нд хувьсгалын эсэргүү гэж
баривчлагдсан. 1940 оны 2-р сарын 19-нд Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах
Холбоот Орос Улсын Эрүүгийн хуулийн 58-1а, 7, 11-о зүйл ангиар
яллагдсан. 1944 оны 8-р сарын 18-нд Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах
Автономит Коми Улс дахь Дотоод Хэргийн Ардын Комиссариатын Газрын
Севжелдорлаг /Севжелдорстрой/ буюу "Северный железнодорожный
исправительно-трудовой лагерь"-ийн 39-р лагерт нас барсан.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих