Канад улсын Гадаад хэргийн яамнаас хэрэгжүүлж байгаа Мэрит төслийн зөвлөх Жинет Жонстоун сумын төсөвт байгууллагуудын албан хаагчдад "Жендэрийн тухай үндсэн ойлголтууд ба тэдгээрийг байгууллагын хэмжээнд хэрэгжүүлэх нь” сургалтыг энэ сарын 06-ны өдөр нийтийн номын санд зохион байгуулав.
Энэхүү төслөөс цаашид суманд жижиг дунд үйлдвэрлэл, уул уурхайн чиглэлээр сургалт зохион байгуулах төлөвлөгөөтэй ажээ.
Мэрит төслийн зорилго нь төрийн байгууллагуудын менежментийг сайжруулах замаар олборлох салбарын нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжилд оруулж буй нэмрийг нэмэгдүүлэх явдал юм.
Тус төсөл нь 2022 он хүртэл 5 жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд зөвлөн туслах, дадлагажуулах сургалт семинар зохион байгуулах, техникийн болон практик зөвлөмжөөр хангах, мэдээлэл солилцох зэрэг ажил хийгдэнэ.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=26572
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих