Азийн топ модель хэмээх цолыг эх орондоо анх удаа авч ирсэн Д.Болормаа хатагтай тун ч нууцлаг амьдрахыг эрмэлздэг нэгэн.
Гэвч олны танил хүнд нууц гэж байдаггүй жамаар түүний талаар мэдээллүүд ямагт ард түмний чихэнд яаж ийгээд л дуулдчихдаг.
Түүнийг өөрөөсөө нэлээд хэдээр дүү, тэр ч бүү хэл, хүүтэйгээ нас чацуу залуутай дотно харилцаатай болсон талаар хэдхэн сарын өмнө хэвлэлээр шуугиж байсан.
Түүний залуухан амраг нь монголдоо нэлээд нэрд гарсан рок хамтлагийн бөмбөрчин байсан бөгөөд хоёр жилийн өмнө урлагаа орхисон нэгэн гэнэ.
Топ модель эгчмэд бүсгүйг араасаа нэлээд удаан гүйлгэж байж, хайр
дурлалаа илчилсэн тэрбээр өнгөрсөн оны сүүлчээр Болормаагийн нэрийг
баруун гар дээрээ шивүүлжээ. Ийнхүү тэд гал халуухан дурлалдаа
шатацгааж, хэсэг хугацаанд хоёр биенээсээ бусдыг анзааралгүй амьдарсан
байна.
Уг нь эр хүнийг ганган цэцэг дагадаг эрвээхэйтэй зүйрлэдэг. Тэгвэл энэ
удаа үйл явдал огт өөрөөр өрнөжээ. Өөрөөр хэлбэл, нялх амрагуудаа оймс
шигээ сольдог Болормаа хатагтай рокер залуугаараа уйдсан бололтой.
Саяхнаас тэд дотно харилцаандаа цэг тавьж, тусдаа амьдрах болсон талаар
ойр дотныхон нь жиг жуг гэлцэж байна. Азийн топ модель ч аргагүй л
залуухнаараа байгаа бололтой. Эрчүүдэд гологдож эхлэх насан дээрээ
өөрөөсөө хорь гаруй насаар дүү залуусыг голоод л... Ёстой л чадаж байгаа
юманд арга байхгүй гэдэг энэ байх даа.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих