НҮБ-ын Хүн амын сан, Люксембургийн вант улс, Эрүүл мэндийн яамнаас хэрэгжүүлж буй "Эх, нярай хүүхдэд зайн оношилгооны дэмжлэг үзүүлэх" төслийн шугамаар БОЭТ-ийн Төрөх тасагт инкубатор хүлээлгэн өглөө. Энэ жилийг ЭМЯ-наас эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил болгон зарласнаас гадна манай аймаг эх хүүхдийн эндэгдэлгүй аймаг болохоор зорьж байна. Он гарсаар эхний 2 сарын байдлаар БОЭТ-ийн Төрөх тасагт 316 эх амаржсаны 5 хувь нь жин багатай буюу дутуу төрөлт байсан ч хүүхдүүд одоо эрүүл энх өсч торниж байгааг эмч нар хэлж байлаа.
Төрөх тасгийнхны хувьд дутуу төрсөн хүүхдийн асаргаа сувилгаанд нэлээд анхаарал хандуулж ая тухтай орчныг бүрдүүлэх, дутуу төрсөн нярайг ээжтэй нь ойр байлгаж, кунгуру аргаар бойжуулах зэргээр шаардлагатай эмчилгээ асаргааг хийж байна. Энэхүү инкубатор нь хүчилтөрөгчийн 2 аппараттай, түрж зөөж авч явах зориулалтын дугуйтай, өөрөөсөө гэрэлтэй зэрэг орчйн үеийн стандартад нийцсэн онцлогтой. Дутуу нярай болон эмчилгээтэй хүүхдийг өсгөж бойжуулах, дулаан алдахаас сэргийлэхэд гол үүрэг гүйцэтгэнэ. Гэсэн ч төрөлт ихсэж байгаа энэ үед ганц инкубатор хаанаа ч хүрэхгүй, цаашид инкубаторын тоог нэмэгдүүлэх шаардлагатай байгаа юм. Энэ жил БОЭТ-д 360 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар лабораторийн тоног төхөөрөмж авахаар болжээ.
Тухайлбал флюр зургийн аппарат, цусны болон өндөгний цусны шинжилгээний анализатор худалдан авна. Сүүлийн үед зүрхний гажигтай хүүхэд төрөх нь олшроод байгаа учир хүүхдийн зүрхний эхо-г БОЭТ-д ажиллуулах шаардлагатай байгаа, ходоодны уян дуран, эмийн зардал хүрэлцдэггүй зэрэг тулгамдаж байгаа хэд хэдэн асуудлыг энэ үеэр ярьсэн юм.
ДОРНОД
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=2659
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих