Улсын их хурлын гишүүн Н.Номтойбаяр болон аймгийн Онцгой комиссын гишүүд ( Бүсийн оношлогоо эмчилгээний төв, Дорнод аймгийн улаан загалмайн хороо, Боловсрол, соёл урлагийн газар, аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб, Хүнс хөдөө аж ахуйн газар, Онцгой байдлын газрын алба хаагчид )-ийн хамт өвөлжилт хүндэрч, цагаан зудын нөхцөл байдалтай болоод байгаа Халхгол суманд очиж ажиллаад ирлээ.
Иргэдэд эрүүл мэндийн үзлэг оношлогоо, малчдад хүнс болон өвс, тэжээлийн тусламжийг аймгийн Онцгой комиссын шийдвэрийн дагуу хүргэж айл өрхийн амьдрал ахуйтай танилцан, санал хүсэлтийг сонсож, тулгамдаж буй зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ.
Цасанд хаагдсан зам давааг нээх зориулалтын автотекник, түлш шатахууны дэмжлэг шийдвэрлэж өгсөн Н.Номтойбаяр гишүүнд, малчдад хүнсний тусламж дэмжлэг үзүүлсэн аймгийн Улаан загалмайн хорооны удирдлага хамт олонд, иргэд, малчдад нарийн мэргэжлийн эрүүл мэндийн үзлэг, оношлогооний үйлчилгээ үзүүлсэн аймгийн Эрүүл мэндийн газар, БОЭТ-ийн удирдлага, эмч нартаа болон хариуцсан салбарынхаа ажилд онцгой анхаарч ажилласан агентлаг, хэлтсийн удирдлага, хамт олонд талархал илэрхийлье.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих