Бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газар, Хилийн 0132 дугаар ангитай хамтран ажиллах хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Гал түймрийн улсын хяналтын байцаагч нар, АССУСАХМэргэжилтэн хамтран өдөрлөг зохион байгууллаа. Тус өдөрлөгөөр аж ахуйн нэгж байгууллагын гал түймрийн аюулгүй байдал, гал түймрийн тухай ойлголт, хээрийн болон объектын гал түймрээс урьдчилан сэргийлэх, анхан шатны багаж зэвсэглэмжийг ашиглах тухай 2 цагийн танхимын сургалт, гал унтраах дадлага сургуулийг зохион байгууллаа. Мөн ангийн байрлалд галын аюулаас урьдчилан сэргийлэх хамтарсан үзлэг шалгалтыг хийн эрсдлийн үнэлгээг тогтоож, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар харилцан ярилцлаа.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=26591
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих