"Оргил" худалдааны төвийн МАН-ын байр буюу Тусгаар тогтнолын ордны доор үйл ажиллагаа явуулдаг салбарт өнөөдөр өглөөний найман цагийн орчимд гал гарчээ. Уг гал нь тус дэлгүүрт байрлах "Кофе шоп"-оос үүдэн гарсан байна.
Азаар галын машин хурдан ирж, онцгой байдлынхан галыг газар авахуулалгүй унтрааж чаджээ.
Ийнхүү УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын эзэмшлийн "Оргил" худалдааны төвөөс үүдэлтэй гал МАН-ын байрыг шатаах шахсан байна.
mnews.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=2662
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих