Дорнод Аялал жуулчлалын НЭГДЭЛийн сүлжээний байгууллагууд хамтран Дорнод нутгийнхаа Аялал жуулчлалыг систeмтэй хөгжүүлэх зорилгоор нилээдгүй ажлуудыг үe шаттай хийж байгаа юм.
Тухайлбал; Аялал жуулчлалыг хөгжүүлэх ажилд оролцох төрийн байгууллагуудын оролцооны хувь хэмжээг тодорхойлох, Аялал жуулчлалын бизнес эрхлэдэг иргэд, ААНБ-д үйлчлэх ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ил тод нээлттэй, ойлгомжтой болгох зорилгоор төрийн байгууллагуудтай цуврал уулзалтуудыг зохион байгуулж байгааг бид өмнө мэдээлж байсан.
Энэ удаагийн уулзалтад аймгийн Стандарчлал, хэмжил зүйн хэлтэс болон МХГ-ын дарга нар, МСҮТ-ийн захирал, ХХҮХ, БОАЖГ, ПТК-ийн мэргэжилтнүүд уулзжээ. Уулзалтын үр дүнд төрийн байгууллагууд маань энэ оны 3 дугаар сарын 16-17ны өдөр болох "Зуны аялал жуулчлалын нээлт"-ийн ажиллагаанд оролцож Аялал жуулчлалын бизнес эрхлэдэг иргэд, ААНБ-дад чиг үүргийнхээ хүрээнд үйлчлэх Төрийн үйлчилгээг тухайлан таниулан сурталчилж ажиллахаар болсон байна. Нээлтийн үйл ажиллагааны хүрээнд "Дорнын Аялал - 2018" үзэсгэлэн болон Бизнeс уулзалтыг зохион байгуулах, Аялал жуулчлалын Хөдөлмөрийн бирж, Мэдээллийн төвийг ажиллуулах, түүнчлэн ЗОЧЛОХ үйлчилгээний ажилтнуудад зориулсан сургалт хийх, тэдгээрийн дунд ЗОЧЛОХ үйлчилгээний ур чадварын уралдаан тэмцээнийг зохион байгуулах аж.
Ийнхүү "Дорнод нутгийн Зуны аялал жуулчлалын нээлт"-ийн ажиллагааг Дорнод ХАҮТ, Стандарчлал, хэмжил зүйн хэлтэс, ХХҮХ, МХГ, БОАЖГ, ДИС, МСҮТ, ПТК хамтран Хэрлэн НОМИН бизнес төвд зохион байгуулахаар болжээ.
Дорнод нутгийн "Зуны Аялал жуулчлалын нээлт" - ийн үйл ажиллагаанд Хэнтий аймгийн Дадал сумын жуулчны баазууд, Сүхбаатар аймгийн бизнес эрхлэгчид, түүнчлэн УБ хот, хөрш зэргэлдээ ОХУ, БНХАУ-ын муж, аймаг, хотын Аялал жуулчлалын бизнесийн компаниуд ирж оролцох юм байна.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих