Улсын төсвийн хөрөнгөөр 2013 онд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний хүрээнд 1,225 сая төгрөгийн хөрөнгөөр аймгийн төвийн Хэрлэн сумын 2,3-р багийн дундуур хатуу хучилттай авто зам тавих шинээр тавих ажил тусгагдаж, гүйцэтгэгчээр нь Дорнод Авто зам ХК шалгарч ажлаа эхлүүлсэн. Газар шорооны ажил хийгдсэн хэдий ч хүйтний улирал болсон учраас хатуу хучилтын ажил зогссон байсан юм. Хавар ажлаа эрт эхлүүлж өнөөдөр ашиглалтад хүлээлгэн өгч байна. Энэ зам нь 2,27 км урт, 8-н метрийн өргөнтэй явган хүний зам бүхий асфальт бетонон зам бөгөөд одоогоор санхүүжилтийн 192 сая төгрөг дутуу байгаа бөгөөд санхүүжилтийн асуудлыг шийдвэрлүүлэхээр Зам,тээврийн яаманд хүсэлт тавиад байна.
Санхүүжилт шийдвэрлэгдсэнээр явган хүний зам бүрэн тавигдана. Мөн энэ жил орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр гэрэлтүүлэгийн ажил хийгдэнэ. Орон нутгийн компани энэ замыг хийж гүйцэтгэсэн бөгөөд орон нутгийн удирдлагын зүгээс ч асфальт бетонон хучилттай замуудыг цаашдаа тавихаар төлөвлөж байна.
Э.Батболд
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих