Аймгийн Засаг даргын зөвлөлийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 04 дүгээр хуралдаанаар "АЙМГИЙН АВАРГА МАЛЧИД”-ыг шалгарууллаа.
"АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН”-аар Түргэн багийн малчин Шаравын Сэргээжав, Хайрхан багийн малчин Ишийн Батсайхан, Яргай багийн малчин Лэгжиймийн Загдсүрэн нар шалгарсан байна.
Сумын Засаг даргын зөвлөлийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 01 дүгээр хуралдаанаар "СУМЫН САЙН МАЛЧИН”, "МЯНГАТ МАЛЧИН”, "ТЭРГҮҮНИЙ ТАРИАЛАНЧ”, "ШИЛДЭГ АЖ АХУЙН НЭГЖ”, "ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” зэргийг шалгарууллаа.
Сумын "Арван мянгат малчин”-аар Б.Батмөнх, "Мянгат малчин”-аар Түргэн багийн малчин Ж.Болдбаатар, Н.Энхтүвшин, Хайрхан багийн малчин И.Батсайхан, Т.Бямба, Г.Төмөр-Очир, Яргай багийн малчин Р.Баяр, Д.Билэгсайхан, Б.Энхтүвшин, сумын "Аварга малчин”-аар Түргэн багийн малчин П.Болдган, М.Баярсайхан, Хайрхан багийн малчин Л.Жамбалсүрэн, Б.Батхүрэл, Яргай багийн малчин Д.Билэгсайхан, С.Ганбат, Наран багийн малчин Д.Баатарцогт, Л.Цамбасүрэн, Сумын "Шилдэг аж ахуйн нэгж”-ээр А.Бүрэнтогтох захиралтай "Улз гол” ХХК, "Тэргүүний ажилтан”-аар Ерөнхий боловсролын сургуулийн математикийн багш Ц.Батболд, "Тэргүүний тариаланч”-аар Наран багийн иргэн Т.Амгалан, Хүнс хөдөө аж ахуйн "Тэргүүний ажилтан”-аар Г.Хандам, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны "Хүндэт тэмдэг”-ээр Л.Нагмид, Монголын залуучуудын холбооны "ТЭРГҮҮНИЙ ЗАЛУУ ЭМЧ” цол тэмдгээр бага эмч Хүрэлганы Ганцэцэг, "ТЭРГҮҮНИЙ МАЛЧИН ЗАЛУУ” цол тэмдгээр Энхтүвшингийн Энхжаргал, Басгаадайн Баярцогт нарыг шагнав.
Мөн Хөдөлмөрийн баатар Ц.Цэрэндоржийн нэрэмжит "Шилдэг залуу малчин” шагналыг Наран багийн иргэн Б.Батзоригт хөдөлмөрийн баатрын үр хүүхдүүдээс гардуулав.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=26670
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих