Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу "Мод тарих үндэсний
өдөр”-ийг 5 дугаар сарын 09-нд Чойбалсан хотод зохион байгуулж, 24
байгууллага, аж ахуйн нэгжийн ажилтан, албан хаагчид нийт 8015 ширхэг
мод, бут тарьлаа. Хэрлэн сумын ЗДТГ, багийн ажлын албаны ажилтнууд
"Бурхан Буддагийн цэцэрлэгт хүрээлэн”-д 230, Тамгын газрын цэцэрлэгт
талбайд 100 ширхэг мод, чацарганы суулгацыг чимэглэлийн зориулалтаар
тарив.
Дэлхийн 2 дугаар дайны ялалтын түүхт 69 жилийн ойн баярын өдрийг тохиолдуулан 05 дугаар сарын 09-ний өдөр Бунхан толгой дахь Зөвлөлтийн нисэгчдийн дурсгалын хөшөө, ЗХУ-ын баатар пионер Зоя Космодемьянскаягийн хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлэв. Энэ арга хэмжээнд ОХУ-аас манай улсад суугаа Элчин сайдын яамны 1 дүгээр нарын бичгийн дарга, ахлах референт зэрэг албаны хүмүүс хүрэлцэн ирж, аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, аймаг, сумын удирдлагууд, ахмад дайчид, ард иргэд, хүүхэд багачуудын төлөөлөл оролцов. Ялалтын баярыг угтаж Нисэгчдийн хөшөөний өнгө будгийг сэргээх, самбар хийж байрлуулах, Нисэгчид, Монгол дайчдын хөшөө, Кукушкиний бунхан зэрэг дурсгалт газруудын орчны хог хаягдлыг цэвэрлэж, тээвэрлүүлэх ажлыг зохион байгуулав.
Хэрлэн голын тахилгыг хаврын адаг сарын шинийн 8 буюу 05 дугаар
сарын 07-ны өдөр хийж, байгаль дэлхий, лус савдагаа аргадан ном
хуруулж, тахилгын ёслолыг хийж гүйцэтгэлээ.
Аймгийн Засаг даргын нэрэмжит "Өндөр бүтээлийн өдөр”-өөр агентлагууд, сумын ЗДТГ-ын мэргэжилтнүүд, багийн ажлын алба, байгууллага аж ахуйн нэгжүүд хуваарийн дагуу хотын ногоон бүс, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд бүх нийтийн их цэвэрлэгээ хийв. 127 байгууллага, аж ахуйн нэгжийн 722 ажилтан албан хаагч, 3900 оюутан, сурагчид, гэр хорооллын 515 иргэд оролцож, нийт 698 м3 хог хаягдлыг цэвэрлэн, хогийн төвлөрсөн цэгт татан зайлууллаа.
Монгол улсын Чойбалсан хот, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Рашаан хотын хамтын ажиллагааны хүрээнд Рашаан хотоос бэлэглэсэн 300 ширхэг нарс \гацуур\-ыг хүлээн авч, албан байгууллага, сургууль, цэцэрлэгүүдэд хуваарилан тариулах ажлыг зохион байгууллаа. Хэрлэн сумын ЗДТГ, багийн ажилтнууд "Тусгаар тогтнолын талбай”-д 30 ширхэг, Тамгын газрынхаа урд цэцэрлэгт талбайд 20 ширхэг нарс суулгав.
БНХАУ-ын Хөлөнбуйр хотын Хайлаар тойргийн Засгийн ордноос Чойбалсан
хотын бүтээн байгуулалтын ажлыг дэмжиж, "Усан оргилуур”-ын моторыг
шинэчлэх ажилд 6 ширхэг усны шахуургыг бэлэглэлээ.
Сумын мал хаваржилт, төллөлтийн байдалтай танилцах, малчдын санал
хүсэлтийг сонсох, тусламж үзүүлэх зорилгоор 6 ажлын хэсэг хөдөөгийн
малчин өрхүүдээр 05 дугаар сарын 01-нээс 04-ний хооронд явж ажиллалаа.
Ажлын хэсэгт сумын ИТХ-ын дарга, орлогч дарга, МЭҮТ-ийн даргаар
ахлуулсан холбогдох албаны 31 хүн ажиллаж, 234 малчин өрхөөр орж, аж
амьдрал, мал хаваржилтын байдалтай танилцав. Нийгмийн даатгалын 5
байцаагч, даатгалын байгууллагын 3 төлөөлөгч хамт явж, малчдыг эрүүл
мэндийн болон сайн дурын даатгалд 7 иргэнийг, малын индексжүүлсэн
даатгалд 12 малчны малыг хамруулж, "Малчны үнэмлэх”, тэмдгийг 23 малчинд
олголоо. Малчдад Аймгийн Засаг даргын "Гал түймрээс урьдчилан сэргийлэх
тухай” 2014 оны 01 тоот албан даалгавар, Хэрлэн сумын Засаг дарга,
түүний Тамгын газрын 2013 оны ажлын тайлангийн эмхэтгэл, "Чойбалсан
хотод мал аж ахуй эрхлэх талаар баримтлах бодлого”, хоршооны болон
хаврын мал маллагааны тухай гарын авлага, 5, 6 дугаар сарын цаг агаарын
урьдчилсан мэдээ, гал түймрээс урьдчилан сэргийлэх тухай санамжийг 225
өрхөд өгч, гарын үсгээр баталгаажууллаа.
Чойбалсан хотын мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд байгаа малыг
хотоос гаргах, хяналт шалгалтын мөрөөр хийх ажлыг эрчимжүүлэх арга
хэмжээ авч, 05 дугаар сарын 15-ны байдлаар 13 өрхийн 513 толгой малыг
хотоос гаргаад байна. Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал бүхий
иргэдийг гаргах шийдвэрийн дагуу тухайн иргэдэд олгох газрын байршлыг 1
дүгээр багт тогтоон өргөдлийг хүлээн авч эхлээд байна.
Сумын Засаг даргын 2014 оны А/171 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангаж
ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг 2014 оны 05 дугаар сарын 10-31-ныг
хүртэлх хугацаанд "Эгэл альфа” ХХК-тай хамтран гүйцэтгэх гэрээ
байгуулав. Ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг орон сууцны подваль, гэр
хорооллын бохирын цооног, жорлон, хур хогийн цэгийн сууриудад хийх
талаар өрхийн эрүүл мэндийн төвүүд, багийн Засаг дарга нар, сууц
өмчлөгчдийн холбооны захирлуудад үүрэг, чиглэл өгч, НХА-д 6 хүнийг
хамруулан ариутгалын ажил явагдаж байна.
10. Алслагдсан багуудын зорилтот бүлгийн хүн амд эрүүл мэндийн тусламж,
үйлчилгээ үзүүлэх ажлыг аймгийн Эрүүл мэндийн газраас зохион байгуулж,
05 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд 1, 2 дугаар багийн 381 иргэнийг
чих хамар, хоолой, нүд, дотор, мэдрэл, ЭХО зэрэг нарийн мэргэжлийн эмч
нарын үзлэгт хамруулаад байна.
11. Боловсролын салбарын шинэчлэлийн хүрээнд Монгол улсын боловсролын
их сургуулийн "Боловсролын удирдахуйн профессорын баг”-тай хамтран
"Багшлахуйн менежмент, багшийн хөгжил” сургалтыг 2014 оны 05 дугаар
сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгуулж, сургууль, цэцэрлэгийн нийт 116
багш, удирдах ажилтнуудыг оролцууллаа. Сургалт зохион байгуулахад сумын
Засаг даргын А/170 дугаар захирамжаар 744000 төгрөг зарцуулав.
Монгол улсын ЗГХЭГ, Конрад Аденаурын сангаас аймгийн 14 сумын 65
багийн Засаг дарга нарт "Баг-иргэний засаг, захиргаа”
сургалт-хэлэлцүүлгийг 05 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулж, манай
сумын 10 багийн Засаг дарга нар оролцлоо. Дээрх сургалт-хэлэлцүүлэгт
сумын Захиргаа, удирдлагын хэлтсээс 10 багийн танилцуулга, мэдээллийн
самбарыг хийж, байршуулан үзүүлэн таниулах сурталчилгааны ажлыг зохион
байгуулав.Сургалт- хэлэлцүүлэгт 2013 оны аймаг, сумын "Тэргүүний
баг”-аар шалгарсан 3 дугаар багийн Засаг дарга А.Нарангэрэл "Манлайлагч
багийн Засаг даргын туршлага, сургамж” сэдвээр илтгэл тавив. 10 багийн
Засаг дарга нар төрийн үйлчилгээг иргэдэд хүртээжтэй хүргэхэд тулгарч
байгаа бэрхшээлүүдийн талаар санал бодлоо илэрхийлж идэвхтэй оролцлоо.
3. "Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газраас 3, 4 дүгээр сард хийж гүйцэтгэсэн ажлын "Мэдээллийн хуудас”-ыг 4 нүүрээр 200 хувь хэвлэж, багууд болон сургууль, цэцэрлэгийн эрхлэгчид, олон нийтийн байцаагчдад хүргэлээ.
14. 2015 оны хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөр, арга хэмжээнд иргэдийн саналыг авах зорилгоор багуудын Иргэдийн Нийтийн Хурлыг хуралдуулж, хуралд оролцсон 802 иргэний гаргасан 345 /давхардсан тоогоор/ саналыг сумын хэмжээнд нэгтгэж, эрэмбэлэх ажлыг гүйцэтгэж байна. 5 дугаар багийн иргэдийн нийтийн Хурал 05 дугаар сарын 20-нд хуралдана.
15. Хэрлэн сумын Засаг дарга, түүний Тамгын газарт 5 дугаар сарын
05-наас 16-ны хооронд иргэдээс 10 өргөдөл, хүсэлтийг хүлээн авч,
/дэмжлэг тусламж хүссэн 2, иргэний бүртгэлийн асуудлаар 3, бусад
асуудлаар 5/ шийдвэрлэсэн.
16. Тус сумын 10 багийн ажлын алба нийт 894 иргэнд төрийн үйлчилгээ
үзүүлж, 210 өргөдлийг аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, 53
өргөдөл хүсэлтийг бусад газарт уламжлан, 589 иргэнд багийн Засаг даргын
болон оршин суугчийн тодорхойлолт олгож, иргэдэд хэрэгцээ шаардлагатай
зөвлөгөө мэдээллийг өгч ажилласан байна.
17. Хэрлэн сумын "Иргэний танхим”-ын 70583131 нээлттэй утсанд иргэдээс 6
санал, хүсэлт ирсэн бөгөөд хог хаягдлын талаар-2, Ерөнхий боловсролын
сургуультай холбоотой-1, Дорнод НАА” бохир усны шугамтай холбоотой 1,
бусад асуудлаар-2 санал гомдол гаргаж, хариуцсан мэргэжилтнүүд хяналтад
авч, хариуг эздэд нь эргэн мэдээлж ажиллав.
18. Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа шаардлагатай ахмад настан,
хөгжлийн бэрхшээлтэй 64 иргэний өргөдлийг хүлээн авч, амьжиргааг дэмжих
зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн сумын Засаг даргын А/162 дугаар
захирамжаар шийдвэрлэж, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэст уламжилж
ажиллалаа.
19. Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсээс 2014 оны 05 дугаар сарын
11-ний өдөр "Өрхийн хөгжлийн төлөвлөгөө” боловсруулах, "Хүнсний эрхийн
бичиг олгох журам”-ыг танилцуулах сургалт зохион байгуулж, багийн Засаг
дарга нар, нийгмийн ажилтнуудын хамт хамрагдлаа. Сумын хэмжээнд "Хүнсний
эрхийн бичигт” хамрагдах 1436 өрхийн 7935 гишүүний нэрс эцсийн байдлаар
баталгаажин ирж, багууд хүнсний эрхийн бичиг авах эрх үүссэн өрхийн
гишүүдийн бичиг баримтыг бүрдүүлж, хувийн хэрэг нээх ажлыг хийж байна.
05 дугаар сарын 16-ны байдлаар хүнс тэжээлийн талонд хамрагдах өрхүүдэд
хувийн хэрэг нээх ажил 40 %-тай явагдаж байна.
20. Сумын "Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх” дэд хөтөлбөрийг
хэрэгжүүлэх, сургуулийн өмнөх насны хүүхдийн авъяасыг илрүүлэх, тэдний
бие бялдрыг хөгжүүлэх, "Спортлог Чойбалсанчууд” үйл ажиллагаанд татан
оролцуулах зорилгоор "Уран хөдөлгөөнт гимнастик”-ийн тэмцээнийг
цэцэрлэгийн 5-6 насны хүүхдүүдийн дунд зохион байгуулав. Тэмцээнд 10
цэцэрлэгийн 300-аад хүүхэд, багачууд авъяас чадвараа сорин оролцож, 1
дүгээр байрыг 6 дугаар цэцэрлэг, 2 дугаар байрыг 12 дугаар цэцэрлэг, 3
дугаар байрыг 2 дугаар цэцэрлэгийн баг тамирчид эзлэн, сумаас 600.0
мянган төгрөгийн дэмжлэг үзүүлж, шагнаж урамшууллаа.
21. Аймгийн Засаг даргын ивээл дор 2014-оны 05 дугаар сарын 08-09-ний өдрүүдэд зохион байгуулагдсан "Гэр бүлийн үнэ цэнэ” анхдугаар чуулганд сумын Засаг дарга, багийн Засаг дарга нар, 30 өрхийн 60 иргэний хамт оролцлоо. Монгол улсын Засгийн газраас "Олон улсын гэр бүлийн өдөр”-өөр шалгаруулах "Шилдэг 9 гэр бүл”-ийн шалгаруулалтад 9 дүгээр багийн иргэн Г.Ломбодоржийн гэр бүл "Спортлог гэр бүл”-ээр шалгарч, 05 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд оролцоход нь 150.0 мян төгрөгийн дэмжлэг үзүүллээ.
22. Монгол улсын Засгийн Газраас хэрэгжүүлж буй "Зөв Монгол хүүхэд” үндэсний хөтөлбөрийн "Авъяас” дэд хөтөлбөрийн хүрээнд 12 дугаар сургуулийн Ёочин, Морин хуур, Хуучир хөгжмийн дугуйлангийн суралцагчдын тайлан тоглолт зохион байгуулагдаж, нийт 70 гаруй хүүхэд хамрагдлаа.
23. Сумын хэмжээнд 42684 эх мал төллөхөөс 55.2 хувь буюу 26378 эх мал төллөж, 100 эхээс 99 төл бойжуулаад байна. Одоогийн байдлаар 94 том мал хорогдсон нь оны эхний нийт малын 0,09 хувийг эзэлж байна. Малчдаас "Орон нутгийн хөгжлийн сан”-гаас хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний саналыг авч, сумын саналын эрэмбэнд оруулж нэгтгэлээ.
24. Сүү, сүүн бүтээгдэхүүнийг ил задгай худалдан борлуулж байгаа иргэд, аж ахуй нэгж, фермерийн эздийн судалгааг 10 багийн дүнгээр нэгтгэн гаргаж, сумын ИТХ-ын Хүнс, ХАА-н бодлогын хороонд хүргүүлээд байна. Сумын хэмжээнд 67 иргэн, аж ахуйн нэгжүүд зуны 3 сарын турш Чойбалсан хотын иргэдэд 300-гаад тн сүү нийлүүлдэг тоон үзүүлэлт гарч байна.
25. Архи согтууруулах ундаа хэрэглэж олон хүн хордлого авсан байж болзошгүй мэдээллийн дагуу Хэрлэн сумын Онцгой комисс 05 дугаар сарын 08-ны 20 цагт хуралдаж, Тамгын газрын мэргэжилтнүүд болон багийн Засаг дарга нарт шуурхай сэрэмжлүүлэг өглөө. Энэ ажлын хүрээнд архи согтууруулах ундаа худалдаалдаг болон түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгж, байгууллагын байршлын зургийг гаргах, харъяа багийн нутаг дэвсгэрийн дэлгүүр, худалдааны төвүүдэд хяналт тавьж ажиллах талаар үүрэг чиглэл өгөв.
ХЭРЛЭН СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих