XVII жарны "Тийн унжлагат” хэмээх Шороон нохой жилийн сар шинийн баярын өдрүүдэд Дорнод аймагт 24 эх эсэн мэнд амаржиж, 13 хүү, 11 охин шинээр мэндэллээ.
Мөн өдрүүдэд аймгийн бүх шатны эрүүл мэндийн байгууллагаар нийт 422 иргэн үйлчлүүлж, нас баралтын 4 тохиолдол бүртгэгджээ.
БОЭТ-ийн яаралтай тусламжийн тасаг, сум дундын эмнэлэг болон сумын эрүүл мэндийн төвүүдэд нийт 187 дуудлага хүлээн авч яаралтай тусламж үзүүлсэн байна. Дуудлагын тоо өмнөх оны Сар шинийн баярын өдрүүдээс 29.7-иар буурчээ.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=26697
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих