Мөн өдөр Украйны улсын их хурлын вэб сайт уг санамж бичгийг нийтэлж тэмдэглэхдээ, Украйны зарим бүсийн хурцадмал байдлыг намжаахын төлөө, бүх украйнчууд хөөрөл хийрхэл, дайсагналаа орхиж, нэгдмэл Украйныг байгуулан хөгжүүлэх талаар хамтдаа зүтгэж, өөрийн гэр болсон Украйнаа хамгаалахын төлөө нэгдэхийг улсын их хурлаас уриалсан байна.
Санамж бичигт тэмдэглэхдээ, 4-р сарын 17-нд Украйн, АНУ, Европын холбоо, ОХУ дөрвөн талын тохиролцсон Женевийн баримт бичгийг УИХ бүрмөсөн дэмжиж, үндэстний эв нэгдлийн дугуй ширээний хурлын хүрээн дэх үндэсний хэлэлцээг дэмжиж, 5-р сарын 25-нд болсон Украйны ерөнхийлөгчийн сонгуулийг дэмжиж, хууль бусаар зэвсэг хэрэглэх болон хүчирхийлэлийн ажиллагааг зэмлэн буруушааж байна гэжээ.
20-нд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Украйны хямралын холбогдох тал эн тэргүүнд боломжтой арга хэмжээ бүхнийг авч, Украйны байдлыг намжаах хэрэгтэй. Украйны ерөнхийлөгчийн сонгуулийн бүрэн бүтэн чанар болон хуульд нийцсэн байдалд ОХУ сэжиглэж байгаа нь Украйны байдлаас болсон юм гэжээ. Тэрээр, дараагийн удаад Киевийн эрх баригчид бүс нутгуудтай шударга үнэнч, харилцан хүндэтгэсэн мөртөө зүүн бүсийн байр суурийг бодолцсон үндэс суурин дээр яриа хэлэлцээ хийх хэрэгтэй, ингэвэл сая байдлыг намжааж болох юм гэж цохон тэмдэглэжээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих