Касперский компани 2017 оны кибер аюулгүй байдлын тайлангаа өчигдөр танилцуулжээ. Тус компанийн мэдээлснээр Оростой холбоотой гэгддэг кибер тагнуулын бүлэглэлүүд болох Sofacy, APT28, Fancy Bear, Pawn Storm, Sednit, Strontim нь 2017 оны эхний хагаст NATO-гийн гишүүн орнууд болон Украиныг чиглэсэн ажиллагаа явуулж байсан бол оны дундаас эхлэн Төв Ази, цаашлаад зүүн Азийн орнууд руу ажиллагаагаа эрчимжүүлэх болсныг мэдээлсэн байна.Тухайлбал 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлөх гэж оролдсон хэмээн сэжиглэгдэж байгаа Sofacy бүлэглэл SPLM, Zebrocy зэрэг арга техникийг ашиглан хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан орнууд болон Хятад, Монгол, Өмнөд Солонгос, Малайзийн онцгой обьектууд руу халдаж эхэлсэн гэнэ.
Тэд энэ арга техникээр банк санхүү, шинжлэх ухаан, төрийн, тагнуул, аюулгүй албаны байгууллагуудын дотоод сүлжээнээс мэдээлэл цуглуулах ажиллагаа явуулдаг ажээ.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=26721
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих