Өчигдөр буюу 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Баян-Уул сумын Засаг даргын Тамгын газраас зохион байгуулсан Харъяалалгүй ахмад настнуудад хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаанд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Засаг даргын орлогч Ч.Ганбат, аймгийн Засаг даргын дэргэдэх Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Н.Мөнхгэрэл нар оролцлоо. Энэ үеэр тэдний санал хүсэлтийг сонсч, ахмад настнуудад чиглэсэн төр засгийн болон орон нутгийн бодлого шийдвэрийн талаар мэдээлэл өглөө. Аймгийн Засаг даргын дэргэдэх Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь жил бүр уламжлал болгон сар шинийн баяр болон Ахмадын баярын баярыг тохиолдуулан харяалалгүй ахмадуудаа хүндэтгэл үзүүлэн, гарын бэлэг гардуулж хэвшээд байгаа юм байна.
Мөн тус сумын зорилтот бүлгийн 2-3 айл өрхөөр орж тэдэнд сар шинийн тавгийн идээ, гарын бэлэг гардуулж, сар шинэдээ сайхан шинэлэхийг хүсэн ерөөв.
Аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат мөн өдөр тус сумын хамгийн өндөр настан Батын Цэвэлмаа гуайнд зочилж, аймгийн Засаг даргын мэндчилгээг уламжилж гарын бэлгийг нь гардуулан өгөв. Залуу насаа мал маллаж өнгөрүүлсэн Цэвэлмаа гуай өдгөө 97 настай, зээ нарын хамт амьдарч байгаа бөгөөд түүний эгч Б.Цэгмэд гуай 101 настай Улаанбаатар хотноо энх тунх амьдарч байна.
Сар шинийн босгон дээр амжилт бүтээлээрээ ажил хөдөлмөрөө үнэлүүлэн "Аймгийн аварга малчин”-аар шалгарсан Харчулуут багийн Бавуудоржийн Чулуунбаатар, Заяат багийн малчин Нямдоржийн Энхбат, "Аймгийн аварга тариаланч”-аар шалгарсан Харчулуут багийн Мөнхдоржийн Цэрэндэжид, "Аймгийн Алдарт уяач” цолны болзол хангасан Харчулуут багийн Ганболдын Батсайхан, аймгийн Засаг даргын шагнал "Аймгийн Тэргүүний ажилтан” цол тэмдэг, "Аймгийн Засаг даргын Жуух бичиг”-ээр шагнагдсан иргэдэд шагналыг нь гардуулав.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих