Энэ сарын 17-нд гэрээсээ гараад сураггүй алга болсон иргэнийг машинтайгаа шатаж нас барсан байхад нь олжээ. Улмаар онцгой байдлын албаныхан тухайн иргэний цогцсыг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Тодруулбал Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын дөрөвдүгээр багийн харъяат иргэн 39 настай эрэгтэй Ө өнгөрсөн баасан бямба гаригт буюу шинийн хоёрны шөнө 02:00 цагт Баян-Уул сумаас Цагаан-Овоо сум руу "Верна” загварын суудлын автомашинтай яваад сураггүй болсон байна.
Тиймээс ар гэрийхэн нь онцгой байдлын албанд хандсан бөгөөд онцгойгийнхон талийгаачийн цогцосыг Баян-Уул сумын Бэрх багийн "Баруун-Ар булаг” гэдэг газар машинтайгаа шатсан байхад нь олжээ. Эл хэргийг одоо Дорнод аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих