25-нд БНАСАУ Хөдөлмөрийн намын Төв хорооны орлогч дарга Ким Юн Чеолоор ахлуулсан дээд зиндааны төлөөлөгчдийг Пёнчаны өвлийн олимпын наадмын хаалтын ёслолд оролцуулахаар БНСУ-руу илгээх болно гэж БНСУ-ын нэгдлийн яам 22-нд тэмдэглэжээ.
БНСУ-ын нэгдлийн яам мөн өдөр БНАСАУ-ын талын энэ тухай мэдэгдлийг авснаа илэрхийлжээ. БНАСАУ-ын мэдэгдэлд тэмдэглэхдээ: Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд БНАСАУ-ын Энх тайван, нэгдлийн хорооны дарга Ри Сон Вон байлцах бөгөөд өөр 6 хүний бүрэлдэхүүнтэй байгаа гэжээ. Төлөөлөгчид хуурай замаар БНСУ-д хүрэлцэн очиж 3 хоногийн айлчлал хийх болно.
БНАСАУ-ын тал дээд зиндааны төлөөлөгчид томилон Өвлийн оломпын хаалтын ёслолд оролцож байгаа нь Өмнөд, Умардын харилцааг сайжруулахад тус дөхөм үзүүлж байгаа бөгөөд Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох зэрэг Солонгосын хойгийн энх тайвны үйл явцад ашигтай юм. Энэ байр сууринаас БНСУ-ын тал БНАСАУ-ны төлөөлөгчдийг хүлээн авах болно. Үүний зэрэгцээ хоёр тал төлөөлөгчдийн айлчлалын хөтөлбөр зэрэг бусад бодит асуудлаар зөвшилцөнө гэжээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих