Монголын уламжлалт сар шинийн баярыг тохиолдуулан шинийн 8-15-ны хооронд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Шилийн Богд хайрханд мөргөх, хийморь сэргээх, шинийн 8-ны нарыг харах гэсэн аялагч, зорчигчдын тоо нэмэгддэг. Иймд орон нутгийн холбогдох байгууллагуудаас сэрэмжлүүлэг гаргажээ.
Сэрэмжлүүлэгт Шилийн Богд руу явахдаа Асгат сумаар дамжин явах боломжгүй цас их, зам даваа хаагдсан байгааг сануулав. Харин Дарьганга сумаар дамжин ариутгал халдваргүйтгэлийг хийлгэн зорчих боломжтой. Ингэхдээ автомашины аюулгүй байдлыг хангаж туулах чадвар сайтай автомашинтай явах, хүүхэд болон эмэгтэйчүүдийг авч явахгүй байх, аюулгүй байдлаа сайтар хангахыг анхааруулсан байна. Түүнчлэн Сүхбаатар аймгийн Онгон, Наран, Эрдэнэцагаан сумдад малын гоц халдварт шүлхий өвчин гарч хорио цээрийн дэглэм тогтоосон учир тус сумд руу зорчихгүй байхыг анхааруулжээ.
Ч.Зотол
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=26769
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих