Энэ хавар Дорнод аймагт хурдан морины гурван уралдаан зохион байгуулахаар товложээ.
Тухайлбал, тус аймгийн МСУХ-ны нэрэмжит азарга, их нас, соёолон болон эрлийз дээд насны хурдан морины хаврын уламжлалт төвийн бүсийн уралдаан ирэх сарын 3-нд Баянтүмэн суманд болох бол Цагаан-Овоо сумын МСУХ-ны нэрэмжит хязаалан, шүдлэн, даага, эрлийз дунд насны хурдан морины хаврын уламжлалт хойд бүсийн уралдаан дөрөвдүгээр сарын 8-ны өдөр болно.
Харин тус аймгийн зон олны шүтлэгтэй уул Хан-Уулын тахилгын уралдаалгыг 5-р сарын 18-ны өдөр Булган суманд зохион явуулахаар болов.
Дашрамд дуулгахад, Засгийн газар оны эхэнд хуралдаж, өмнө нь жил бүрийн аравдугаар сарын нэгнээс тавдугаар сарын нэгнийг хүртэл хориглодог байсан өвлийн морин уралдааныг зохион байгуулах хугацааг өөрчилж, хаврын тэргүүн сарын шинийн 3-наас 5-р сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд зохиохоор шийдвэрлэсэн юм. Ингэхдээ хурдан морины уралдаан, сунгаанд 12 хүртэлх насны хүүхдээр хурдан морь унуулахыг хориглосон байна.

Д.Дэлгэрмаа
Montsame.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=26782
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих